ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ
Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно
ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна
Монгол үгийн чуулган болно
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлэх” арга хэмжээний тухай заасан байдаг. Үүний дагуу БШУЯ-ны сайдын тушаал гарч “Монгол үгийн чуулга” наадмыг 11-р сарын 14-ний өдөр улс орон даяар зохион байгуулахаар боллоо. Энэхүү наадмын гол зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид “Монголын нууц товчоо” зохиолын баялаг уран үг хэллэгээр үгийн нөөцөө нэмэгдүүлэх, Монгол үндэстнийхээ түүх, соёл, ёс заншлаас суралцах, өвөг дээдсийн үлгэр дуурайллаар хүмүүжихэд оршиж байгаа юм байна. Үүний тулд эхлээд ерөнхий боловсролын сургуулиуд “Монголын нууц товчоо” зохиолыг унших хөдөлгөөн өрнүүлэх юм. Хүүхдүүд зохиолоо уншаад ховор нандин үг хэллэгийг үгийн бүтэц, утгыг тайлбарлаж, зохиолд дүрслэгдээгүй зарим үйл явдал, утга санааг зохиож бичин, ярьж өрсөлдөнө. Улмаар сургууль бүрээс нэг хүүхэд шалгарч, тэдгээр хүүхдүүдэд Монгол улсын нэрт зохиолчдын шилдэг номыг гардуулах юм байна. ”Монгол үгийн чуулган” наадам ахлах ангийнхны дунд буюу 10, 11-р ангийн сурагчдын дунд болно.
0 Сэтгэгдэл






















