Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ

Боловсролын яамны харьяа, Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ.  

Олон улсын байгууллагууд сургуулийн хоолны үйл ажиллагааг дэмжиж, төслүүд хэрэгжүүлж байгаагийн нэг нь БНСУ-ын КОЙКА байгууллага “Хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх” төслийг 2022 оноос хэрэгжүүлж байна.

Энэ төслийн хүрээнд Улаанбаатарын ерөнхий боловсролын арван сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчныг сайжруулах, Боловсролын ерөнхий газрын харьяанд “Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төв”-ийг байгуулжээ.

Сургуулиудын гал тогоонд инженерийн шугам сүлжээний засварыг иж бүрэн хийж, гал тогоог тухайн сургуульд суралцаж байгаа хүүхдийн тоотой уялдуулан хүчин чадлыг өргөтгөн, тоног төхөөрөмжөөр хангасан байна.  

Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төв нь цахим болон танхимаар улсын хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлд ажиллаж байгаа хоолзүйч, тогоочдыг сургах, давтан сургах, мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, хүүхдийн хоолоор мэргэшүүлэх онолын болон дадлагад суурилсан сургалтыг зохион байгуулна.  

Төслийн хүрээнд 10 сарын хугацаанд 1000 гаруй тогооч, 100 хоолзүйч, хүүхдийн хоолны үйл ажиллагаанд оролцогч төрийн албаны 200 албан хаагчдад сургалтыг амжилттай хийжээ. Мөн төвөөс ерөнхий боловсролын сургуулийн суралцагсад, тэдний эцэг, эх, асран хамгаалагчдад шим тэжээллэг, зохистой хоолны сургалт, танин мэдэхүйн сургалтуудыг  тасралтгүй зохион байгуулна.  

2019 онд  Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний хууль батлагдаж, 2021 оноос 1-5-р ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан