Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Олимпын медалиа хулгайд алджээ
Их Британийн хоёр тамирчин Лондоны шөнийн клубт зугаацаж явах үеэрээ олимпын медалиа хулгайд алдсан хэрэг гарчээ. Медалиа алдсан тамирчид бол олимпын гурван ч медальтай сэлүүрт завины тамирчин Роувер Алекс Партриж, хоккейчин Ханна МакЛеод нар байжээ.
Лондоны олимпоос медаль хүртсэн баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх хүлээн авалтыг хатан хааны ордноос зохион байгуулсны дараа хэсэг тамирчин баяраа үргэлжлүүлж шөнийн клубт орсон аж. Гэтэл тэднийг бүжиглэхээр боссон хойгуур хүрэмнийхээ халаасанд хийсэн медалиудыг нь хулгайлсан байна. Энэ явдалд тамирчид гайхаж цочирдон, маш их сэтгэл гонсойж байгаагаа мэдэгдээд, медалийг нь авчирч өгөхийг хүссэн зар тараажээ. Ялангуяа сэлүүрт завины тамирчин Роувер Партрижийн халаасанд байсан Сидней, Бээжин, Лондонгийн олимпын гурван ч медаль нь хулгайн замаар орсонд тэрээр сэтгэлээр ихэд унажээ. Тэрээр одоо дөнгөж нэг ойтой бяцхан охиноо том болохоор нь олимпын медалиудаа үзүүлэх ёстой байсан юм хэмээн халаглаж, авсан хүнийг нь буцааж өгөхийг хэвлэлээр дамжуулан гуйжээ. Тэд олон жилийн хөлс хүч, хөдөлмөр нь шингэсэн олимпын медалиа алдсан нь гэр бүлийнхээ хэн нэг хүнийг алдсанаас ялгаагүй хэцүү байгаагаа “Twitter”-тээ бичжээ.
Их Британийн хоёр тамирчин Лондоны шөнийн клубт зугаацаж явах үеэрээ олимпын медалиа хулгайд алдсан хэрэг гарчээ. Медалиа алдсан тамирчид бол олимпын гурван ч медальтай сэлүүрт завины тамирчин Роувер Алекс Партриж, хоккейчин Ханна МакЛеод нар байжээ. Лондоны олимпоос медаль хүртсэн баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх хүлээн авалтыг хатан хааны ордноос зохион байгуулсны дараа хэсэг тамирчин баяраа үргэлжлүүлж шөнийн клубт орсон аж. Гэтэл тэднийг бүжиглэхээр боссон хойгуур хүрэмнийхээ халаасанд хийсэн медалиудыг нь хулгайлсан байна. Энэ явдалд тамирчид гайхаж цочирдон, маш их сэтгэл гонсойж байгаагаа мэдэгдээд, медалийг нь авчирч өгөхийг хүссэн зар тараажээ. Ялангуяа сэлүүрт завины тамирчин Роувер Партрижийн халаасанд байсан Сидней, Бээжин, Лондонгийн олимпын гурван ч медаль нь хулгайн замаар орсонд тэрээр сэтгэлээр ихэд унажээ. Тэрээр одоо дөнгөж нэг ойтой бяцхан охиноо том болохоор нь олимпын медалиудаа үзүүлэх ёстой байсан юм хэмээн халаглаж, авсан хүнийг нь буцааж өгөхийг хэвлэлээр дамжуулан гуйжээ. Тэд олон жилийн хөлс хүч, хөдөлмөр нь шингэсэн олимпын медалиа алдсан нь гэр бүлийнхээ хэн нэг хүнийг алдсанаас ялгаагүй хэцүү байгаагаа “Twitter”-тээ бичжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл




















