Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоп Камптай уулзаж, үндэстний цөөнхийн боловсролын чанар, хос хэлний хөтөлбөр, сургалтын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Боловсролын багц хуулийн шинэчлэлээр Монгол Улс тэгш хамран сургах боловсролыг анх удаа хуульчилж, тэр дундаа үндэсний цөөнх иргэдийн эх хэл, хос хэлээр боловсрол эзэмших талаар тусгайлан тусгасан.

Хос хэлний хөтөлбөр, сургалтын хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх, үүнтэй холбоотойгоор багшлах хүний нөөцийг чадавхжуулах, хос хэлээрх сурах бичиг, сургалтын материалын хүртээмжийг нэмэгдүүлэх, хос хэлний цахим боловсрол, сургалтыг дэмжих чиглэлд талууд хамтран ажиллана.

Тухайлбал, цахим контентуудыг үндэстний цөөнх иргэдэд хүртээмжтэй болгох, хос хэлний сургалт зохион байгуулах багш нарыг агуулга, арга зүйн сургалтад хамруулах, туршлага солилцох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Дээд комиссар Кристоп Камп Монгол Улсад ажиллах хүрээндээ Ховд, Баян-Өлгий аймаг дахь үндэстний цөөнхийн боловсрол, сургалтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан бөгөөд хос хэлний сургалтыг дэмжих, тулгамдаж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан