Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Уул уурхайн яам оюуны спортыг дэмжиж байна
Уул уурхайн яам, Монголын шатрын холбоо, “Энержи Ресурс” компанитай хамтран 15.5 сая төгрөгийн шагналын сантай, шатрын түргэвчилсэн тоглолтын тэмцээнийг зохион байгууллаа. Уул уурхайн салбарын 90 жилийн ой, “Уурхайчдын өдөр”-т зориулан зохион байгуулсан уг тэмцээнд зургаан их мастераас гадна Монголын шилдэг 100 шатарчин өрсөлдсөнөөрөө онцлог байлаа. Гурван өдрийн турш оюун ухаанаараа өрсөлдсөн уг тэмцээнд эрэгтэйчүүдээс их мастер Ц.Батчулуун түрүүлж, Б.Гүндаваа удаалсан бол ФИДЕ мастер У.Насанжаргал гуравдугаар байрт шалгарлаа. Эмэгтэйчүүдийг их мастер Б.Мөнгөнтуул найман оноогоор тэргүүлж, спортын мастер Г.Баярмаа удаалсан юм.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэхүү тэмцээнд оролцсон тамирчдад хандаж “Шатрыг их гүрний спорт гэж ярьдаг. Их Монгол Улс их гүрэн байсан. Монголын шатарчид чансаагаараа дэлхийд эхний аравт багтаж буй нь яах аргагүй Монголын бахархал. Монголчууд дэлхийд оюуны спортоор хүчтэй өрсөлдөгч байгаа нь оюуны өндөр чадвартай гэдгийн нэг илрэл билээ. Оюуны спортоор үр дүнтэй хичээллэж байгаа тамирчдын амжилт улам бүр дээшлэх болтугай” гэлээ.

0 Сэтгэгдэл