Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа
Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензин байна
М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
АББҮХ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хагас коксон түлш үр дүнгээ өгсөн гэж дүгнэлээ
"Дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина"
Хувийн аж ахуйн нэгжүүдийн камеруудыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож байна
Хяналт шалгалтаар 509 зөрчлийг илрүүлжээ
Э.Бадар-Ууган Залуучуудын спортын хороог тэргүүлж ажиллана
Монголын залуучуудын холбоо нь 91 жилийн түүхэн замналтай, залуучуудын нийтлэг эрх ашгийг илэрхийлдэг бөгөөд 21 аймаг, 9 дүүрэг, 4 тусгай салбар зөвлөлтэй аливаа улс төрийн хүчнээс хамааралгүй залуучуудын үндэсний төв байгууллага юм. Тус байгууллагаас 2012 оныг “бодлого, үйл ажиллагааны шинэ түвшинд гаргах жил” болгон зарласантай холбогдуулан эрүүл зөв, өрсөлдөх чадвартай монгол залуу хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн зорилт,төсөл хөтөлбөр бүхий ажлуудыг зохион байгуулаад үргэлжилж байгаа.
Энэхүү зорилтын хүрээнд Монгол улсын хэмжээнд 15 Залуучуудын мэргэжлийн хороодыг байгуулж эхэлсэн билээ. Тэдгээрийн анхдагч болох “Залуучуудын спортын хороо”-ны тамга, гэрчилгээгээ гардан авах үйл ажиллагаа буюу хэвлэлийн бага хурал маргааш буюу 2012 оны 10 дугаар сарын 30 нд 14 цагт Төрийн ордны Г танхимд болох гэж байна.
Хуралд “Залуучуудын Спортын хороо”-ны удирдлагууд, МЗХ-ны гүйцэтгэх хорооны удирдлагууд болон салбарын тэргүүлэгчид, залуусын төлөөлөл оролцох юм.
Хурлаар тус хорооны тамга, гэрчилгээг албан ёсоор гардуулан өгч, цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлнэ.
Дашрамд дурдахад “Залуучуудын спортын хороо”-ны даргаар Хөдөлмөрийн баатар, МУ-ын Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган сонгогдсон бөгөөд гишүүдээр нь МУ-ын Гавьяат тамирчид болох Б.Наранбаатар, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт тэргүүтэй олон улсад нэр хүндээ гаргасан алдартнууд, мөн спортод сонирхолтой олон салбарын залуус ажиллахаар болоод байгаа.
Залуучуудын мэргэжлийн хороод байгуулагдсанаар тухайн салбарын үйл ажиллагааг улсынхаа төдийгүй олон улсын хэмжээнд явуулж, залууст хэрэгтэй байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг олон, тэдэнд олон талын боломжуудыг олгох зорилготой юм.
Спортын оргилд гарсан хүн улс орныхоо залуу хойч үеийнхээ төлөө ажиллах нь зүйтэй, амжилт хүсье
olon ym bodolgui ireh olimpod orooch esvel nerteigeer n songuild orsoldood ih hurliin gishuun bol malaa
Монголын залуучуудын холбоо нь 91 жилийн түүхэн замналтай, залуучуудын нийтлэг эрх ашгийг илэрхийлдэг бөгөөд 21 аймаг, 9 дүүрэг, 4 тусгай салбар зөвлөлтэй аливаа улс төрийн хүчнээс хамааралгүй залуучуудын үндэсний төв байгууллага юм. Тус байгууллагаас 2012 оныг “бодлого, үйл ажиллагааны шинэ түвшинд гаргах жил” болгон зарласантай холбогдуулан эрүүл зөв, өрсөлдөх чадвартай монгол залуу хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн зорилт,төсөл хөтөлбөр бүхий ажлуудыг зохион байгуулаад үргэлжилж байгаа. Энэхүү зорилтын хүрээнд Монгол улсын хэмжээнд 15 Залуучуудын мэргэжлийн хороодыг байгуулж эхэлсэн билээ. Тэдгээрийн анхдагч болох “Залуучуудын спортын хороо”-ны тамга, гэрчилгээгээ гардан авах үйл ажиллагаа буюу хэвлэлийн бага хурал маргааш буюу 2012 оны 10 дугаар сарын 30 нд 14 цагт Төрийн ордны Г танхимд болох гэж байна.
Хуралд “Залуучуудын Спортын хороо”-ны удирдлагууд, МЗХ-ны гүйцэтгэх хорооны удирдлагууд болон салбарын тэргүүлэгчид, залуусын төлөөлөл оролцох юм.
Хурлаар тус хорооны тамга, гэрчилгээг албан ёсоор гардуулан өгч, цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлнэ.
Дашрамд дурдахад “Залуучуудын спортын хороо”-ны даргаар Хөдөлмөрийн баатар, МУ-ын Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган сонгогдсон бөгөөд гишүүдээр нь МУ-ын Гавьяат тамирчид болох Б.Наранбаатар, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт тэргүүтэй олон улсад нэр хүндээ гаргасан алдартнууд, мөн спортод сонирхолтой олон салбарын залуус ажиллахаар болоод байгаа.
Залуучуудын мэргэжлийн хороод байгуулагдсанаар тухайн салбарын үйл ажиллагааг улсынхаа төдийгүй олон улсын хэмжээнд явуулж, залууст хэрэгтэй байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг олон, тэдэнд олон талын боломжуудыг олгох зорилготой юм.
0 Сэтгэгдэл
2012.10.29
2012.10.29
























