Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17: ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО Ц.Идэрбат: Агро Секторт зөвхөн хөрөнгө бус, технологи, менежмент татах урт хугацааны түншлэлийг эрхэмлэж байна “Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль”-ийн загварыг танилцууллаа Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ СОР17 | DAY 8 COP17: Цэнхэр бүсэд VENUE COC шуурхай удирдлагын төв ажиллаж байна “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” Үндэсний хөдөлгөөн орон даяар эхэллээ Ц.Идэрбат: “Үндэсний Ногоон Лаб” платформоос шалгарсан 15 төслийг СОР-ын санхүүжүүлагч нар танилцуулж байна Амина Мохаммед :Бидэнд жил бүр 278 сая гаруй хэмжээний хөрөнгө оруулалтын томоохон дутагдал байна
Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ

Говийн гайхамшигт зургаан амьтны нэг болох хулан буюу зэрлэг илжиг нь дэлхийн нийт хулангийн 80 гаруй хувийг нутагшуулдаг Монгол орны нэн ховор амьтдын нэг юм.

Хулан нь биеийн урт 220 сантиметр, мундааны өндөр 137 сантиметр, сүүлний урт 49 сантиметр, жин нь 200 килограмм хүрдэг аж. Гэрийн адуутай харьцуулахад толгой том, чих урт, сүүл нь зөвхөн үзүүр хэсэгтээ шингэн богино хялгастай, хул зүстэйгээрээ онцлогтой.

Сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд цаг уурын өөрчлөлт, амьдрах орчны доройтол, хууль бус агнуур, ашиг хонжоо хайсан үйлдлүүдийн улмаас хулангийн тархац нутаг хумигдаж, тоо толгой нь буурах хандлагатай болжээ.

Тус амьтан нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “ховордсон” ангилалд багтдаг байна.

Монгол Улс 1953 оноос хойш хуланг агнахыг хуулиар хориглож, Засгийн газрын 2012 оны долоодугаар тогтоолын ховор амьтдын жагсаалтад бүртгэн, Монгол Улсын Улаан номд оруулжээ.

Мөн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг иргэдээс төлбөртэй авах зохицуулалт тусгагдсан байна.

Иймд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, тэр дундаа хулан болон бусад ховор амьтны хууль бус агнуур, ашиглалтын талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 болон 7019-1070 дугаарын утсанд мэдээлж, байгаль хамгаалах үйлсэд хамтран ажиллахыг уриаллаа.

Эх сурвалж: ЭЦА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан