Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Зөөврийн барокамер ашиглах, засвар үйлчилгээ хийх сургалт зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газраас зөөврийн барокамерын ашиглалт, хадгалалт, засвар үйлчилгээний сургалт, дадлагыг Хөвсгөл аймагт зохион байгуулж байна.

Сургалт, дадлага энэ сарын 17-22-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн байрлалд үргэлжилж байна.  Сургалтад ОБЕГ, Үндэсний аврах бригад, 09 дүгээр анги болон Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын холбогдох алба хаагчид хамрагдаж байна.

Зөөврийн барокамер нь шумбалтын үед даралтын огцом өөрчлөлтөөс үүсэх эрсдэлийг бууруулах, шумбалтын явцад болон дараа үүссэн даралт бууралтын өвчин, хийн эмболийн үед эмчилгээ хийхэд чухал ач холбогдолтой тоног төхөөрөмж юм.

Тодруулбал, аврагч-усчин, шумбагчийн шумбалтын өмнөх болон дараах үеийн даралтыг тэнцвэржүүлэх, даралтын огцом өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэхэд ашигладаг байна.

Мөн угаарын хийн хордлогод өртсөн иргэдийг өндөр даралтын хүчилтөрөгчийн эмчилгээнд хамруулахад ашиглах боломжтой.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан