Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17: ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО Ц.Идэрбат: Агро Секторт зөвхөн хөрөнгө бус, технологи, менежмент татах урт хугацааны түншлэлийг эрхэмлэж байна “Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль”-ийн загварыг танилцууллаа Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ СОР17 | DAY 8 COP17: Цэнхэр бүсэд VENUE COC шуурхай удирдлагын төв ажиллаж байна “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” Үндэсний хөдөлгөөн орон даяар эхэллээ Ц.Идэрбат: “Үндэсний Ногоон Лаб” платформоос шалгарсан 15 төслийг СОР-ын санхүүжүүлагч нар танилцуулж байна Амина Мохаммед :Бидэнд жил бүр 278 сая гаруй хэмжээний хөрөнгө оруулалтын томоохон дутагдал байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар халж, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

2026 оны зургаадугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 хэм дулаан байна.


2026 оны долоодугаар сарын 01-нээс
2026 оны долоодугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Долоодугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 02-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 04-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 35-40 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан