Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцэв Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөртэй гэр хорооллын шинэчлэл, хүртээмжтэй орон сууц, хот байгуулалтын чиглэлээр хамтарна "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ
Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

Долоодугаар сарын 7-8-нд орсон борооны улмаас Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний гудамж буюу АПУ ХК-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх зарим хэсэгт явган хүний зам эвдэрч гэмтсэн байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон УБЗАА-ны дарга Ч.Мэндбаяр нар ажиллалаа.

НХОГ-ын Барилга, захиалагчийн хяналтын хэлтсийн дарга С.Баасансүрэн “АПУ ХК-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх явган замын доогуур Геодези, усны барилга байгууламжийн газар 6.1 км борооны ус зайлуулах шугам угсарч байгаа. Явган замын уулзвар хоорондын борооны ус зайлуулах шугамын холбоос, сэтэлгээний ажлыг наадмын өдрүүдээр хийх байсан. Гэвч борооны улмаас шугам сүлжээ усаар дүүрч, ус хөрсөнд нэвчин явган замын зарим хэсэгт суулт үүссэн” гэдгийг тайлбарлалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Ганц шөнийн бороонд явган хүний зам эвдэрч, хавтангууд хөдөлгөөнд орсон байна.

Дахиад дөрвөн хоногийн бороо орно. Захиалагчийн хяналт хийж байгаа Хөрөнгө оруулалтын газар, гүйцэтгэгч компанийг дуудаж авчраад өөрсдийнх нь хөрөнгөөр наадмын өмнө энэ замаа аюулгүй болго. Иргэд олноор зорчдог замыг яаравчлан хэвийн байдалд оруул. Нэг талд явган хүний зам, нөгөө талд авто зам, дулаан, ус зайлуулах шугамаа уялдаагүй хийгээд байж болохгүй.

Геодези, усны барилга байгууламжийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн байгууллагууд хоорондоо уялдаатай ажиллая. Өнөөдөр үерийн эрсдэлтэй бүсүүдээр явж байхад ус зайлуулах хоолой болон хамгаалалтын далантай хэсэгт газар олгосон нь асуудал үүсгэж байна. Нийт ус тогтсон байршлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг наадмаас өмнө хийж дуусга. Цаашид дахин дахин зам эвдэхгүй байхад анхаарцгаая” гэв.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан