Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Манай сагсчид Хонконгийг яллаа
Ж.Цэцэг
Тайванийн Тайпэй хотноо оюутны сагсанбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тэмцээнд БНХАУ, Филиппин, БНСУ, Хонконг, Монгол, зохион байгуулагч Тайванийн шигшээ багийн тамирчид тойргийн журмаар өрсөлдөж байна. Тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр болж хуваарийн дагуу манай сагсчид тоглолтын салхийг хагалж Хонконгийн шигшээ багтай тоглолоо. Гарааны таван тамирчны бүрэлдэхүүнд О.Сэргэлэн, Ц.Азбаяр, Т.Санчир, Б.Билгүүн, Д.Дэлгэрням нарын тоглогчид гарав. Эхний үе Хонконгийн шигшээ багийн давамгайлал дор 16:23 харьцаатай өндөрлөсөн бол хоёрдугаар үед шигшээ багийн тоглолт сэргэж 31:35 харьцаатай тоглолтыг ойртуулав. Ийнхүү эхэлсэн гуравдугаар үед манай сагсчид мөн л тоглолтыг гартаа авч тоглосоор 49:51 харьцаатай шийдвэрлэх дөрөвдүгээр үеийг эхлүүлэн Б.Билгүүний цагариган дээрээс довтолсон оноогоор хоёр баг тэнцэж тоглолт үргэлжилсэн бол тоглогч О.Сэргэлэнгийн дараалсан оноо, Ц.Азбаярын холын зайн оновчтой шидэлт багтаа тус хүргэж эсрэг баг завсарлага захиалахад хүрсэн юм. Ийнхүү үргэлжилсэн тоглолт эцсийн мөчид өгөө аваатай явсаар 73:67 харьцаатай манай багийн ялалтаар өндөрлөлөө. Энэ тоглолтод багийн төвийн тоглогч Д.Дэлгэрням 12, Б.Билгүүн 20, Т.Санчир 16, Ц.Азбаяр 8 оноо авч багаа тэргүүллээ. Шигшээ багийн залуус маргааш БНХАУ-ын шигшээ багтай тоглоно.

Ж.ЦэцэгТайванийн Тайпэй хотноо оюутны сагсанбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тэмцээнд БНХАУ, Филиппин, БНСУ, Хонконг, Монгол, зохион байгуулагч Тайванийн шигшээ багийн тамирчид тойргийн журмаар өрсөлдөж байна. Тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр болж хуваарийн дагуу манай сагсчид тоглолтын салхийг хагалж Хонконгийн шигшээ багтай тоглолоо. Гарааны таван тамирчны бүрэлдэхүүнд О.Сэргэлэн, Ц.Азбаяр, Т.Санчир, Б.Билгүүн, Д.Дэлгэрням нарын тоглогчид гарав. Эхний үе Хонконгийн шигшээ багийн давамгайлал дор 16:23 харьцаатай өндөрлөсөн бол хоёрдугаар үед шигшээ багийн тоглолт сэргэж 31:35 харьцаатай тоглолтыг ойртуулав. Ийнхүү эхэлсэн гуравдугаар үед манай сагсчид мөн л тоглолтыг гартаа авч тоглосоор 49:51 харьцаатай шийдвэрлэх дөрөвдүгээр үеийг эхлүүлэн Б.Билгүүний цагариган дээрээс довтолсон оноогоор хоёр баг тэнцэж тоглолт үргэлжилсэн бол тоглогч О.Сэргэлэнгийн дараалсан оноо, Ц.Азбаярын холын зайн оновчтой шидэлт багтаа тус хүргэж эсрэг баг завсарлага захиалахад хүрсэн юм. Ийнхүү үргэлжилсэн тоглолт эцсийн мөчид өгөө аваатай явсаар 73:67 харьцаатай манай багийн ялалтаар өндөрлөлөө. Энэ тоглолтод багийн төвийн тоглогч Д.Дэлгэрням 12, Б.Билгүүн 20, Т.Санчир 16, Ц.Азбаяр 8 оноо авч багаа тэргүүллээ. Шигшээ багийн залуус маргааш БНХАУ-ын шигшээ багтай тоглоно.


0 Сэтгэгдэл




















