Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17: Ногоон бүс өнөөдөр “Тэсвэрлэх байдлын өдөр”-өөр үргэлжилж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 7 дахь өдрөө үргэлжилж байна. COP17-ын Ногоон бүс өнөөдөр “Тэсвэрлэх байдлын өдөр”-өөр үргэлжилж байна. Өдрийн хөтөлбөрөөр уур амьсгалын өөрчлөлт, ган, цөлжилт, газрын доройтлын эрсдэлийг даван туулах орон нутаг, экосистем, малчдын амьжиргааг тэсвэртэй болгох бодит шийдлүүдийг хэлэлцэж байна.Уур амьсгалын ухаалаг дата шинжилгээ, гангийн эрт сэрэмжлүүлэг, олон нийтэд суурилсан ландшафтын нөхөн сэргээлт, уур амьсгалд тэсвэртэй малчдын нийгэмлэг зэрэг шийдлүүдийг танилцуулна.Өдрийн гол сэдвүүдэд бэлчээр, амьжиргаа ба нүүрстөрөгчийн тэсвэрлэх байдал, Евразийн тал хээр дэх малчдын мэдлэг, экосистемийн сэргээн засварлалт, байгальд суурилсан шийдэл, мөн доройтсон газрыг нөхөн сэргээх шинэ технологи багтаж байна.Харин үдээс хойш цөлжилтөд тэсвэртэй байдлыг хангах нэгдсэн засаглал, байгальд суурилсан шийдэл, түншлэл, мөн элс, шороон шуурганы эрсдэлийг бууруулах асуудлыг хэлэлцэнэ.Харин "Зүчи" тайзнаа залуучуудын дуу хоолой, малчдын дуу хоолой болон соёлын хөтөлбөрүүд үргэлжилнэ.

Нийтэлсэн: COP17 Mongolia

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан