Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

2026 оны 09-р сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл:Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Дорноговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар 0.1-6.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14…+19 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +23…+28 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +15...+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +15...+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. +14...+16 градус дулаан байна.

2026 оны 09-р сарын 10-наас 2026 оны 09-р сарын 14-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

10-ны өдөр Ховдын өмнөд сумдын нутгаар, 11-ны өдөр Дархан, Сэлэнгийн ихэнх, Хэнтий, Дорнодын хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар, 12-ны өдөр Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 13-нд Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, 12, 13-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 1 градус хүйтнээс 6 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна. 11-нээс нутгийн баруун хэсгээр дулаарна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан