Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
УИХ-ын гишүүн О.Содбилэг, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба нар боксын холбоог удирдана
Монголын олимпийн боксын холбооны Удирдах зөвлөл өчигдөр орой хуралджээ. Хурлын үеэр Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг, дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх нар өөрсдийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн байна. Харин удирдах зөвлөлийн шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийг Монголын олимпийн боксын холбооны Хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжилжээ. Харин энэ холбоог цаашид УИХ-ын гишүүн О.Содбилэг удирдахаар болсон бол Ерөнхий нарийн бичгийн даргаар Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба сонгогдлоо. Мөн энэ хурлаар өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа цэгнэж “Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд амжилттай оролцож, Гавьяат тамирчин Н.Төгсцогт 52 кг-ын жинд мөнгө, харин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-д хүрэл медаль хүртсэн нь чамлахааргүй амжилт. Тиймээс ч холбооны Удирдах зөвлөлийн гишүүд өнгөрсөн дөрвөн жилд нөөц бололцоогоо ашиглаж, сайн ажилласан гэж дүгнэсэн байна.
Монголын олимпийн боксын холбооны Удирдах зөвлөл өчигдөр орой хуралджээ. Хурлын үеэр Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг, дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх нар өөрсдийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн байна. Харин удирдах зөвлөлийн шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийг Монголын олимпийн боксын холбооны Хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжилжээ. Харин энэ холбоог цаашид УИХ-ын гишүүн О.Содбилэг удирдахаар болсон бол Ерөнхий нарийн бичгийн даргаар Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба сонгогдлоо. Мөн энэ хурлаар өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа цэгнэж “Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд амжилттай оролцож, Гавьяат тамирчин Н.Төгсцогт 52 кг-ын жинд мөнгө, харин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-д хүрэл медаль хүртсэн нь чамлахааргүй амжилт. Тиймээс ч холбооны Удирдах зөвлөлийн гишүүд өнгөрсөн дөрвөн жилд нөөц бололцоогоо ашиглаж, сайн ажилласан гэж дүгнэсэн байна.Д.Мөнх
0 Сэтгэгдэл
boks
ene muu arhichin udirdaj chadahku Badaruugan hamaaku deer deeeeeeeee
2012.11.13




















