“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана
ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ
Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Сайн их сургуульд орох эсэхийг Facebook хуудас чинь шийднэ
Сайн их сургуульд элсэхэд дунд сургуулийн дүнгийн голч, багш нарын тодорхойлолт, сургуулиас гадуурх нийгмийн ажилд хэр идэвхтэй оролцож байсан зэрэг нь шийдвэрлэх үзүүлэлтүүд болдог. Тэгвэл олон нийтийн сүлжээ сайтууд хүчээ аван хөгжиж буй өнөө цагт эдгээр үзүүлэлтээс гадна бас нэг зүйлийг барууны их сургууль, коллежууд хардаг болжээ. Тэр бол Facebook хуудас.
Саяхан АНУ-ын их сургууль, коллежийн элсэлт хариуцсан мэргэжилтнүүд дунд явуулсан судалгаагаар тэдний 25 хувь нь элсэхийг хүссэн хүүхэд залуусан Facebook хуудсыг зориуд үздэгээ хэлсэн байна. Мэдээж өргөдөл илгээсэн бүх хүний онлайн ертөнцийг сонирхохгүй боловч зарим нэгнийх нь мэдээлэл нь хангалтгүй гэж үзсэн тохиолдолд нэмэлт мэдээлэл авах, тухайн элсэгч өөрийн эссед бичсэн шигээ хүн мөн эсэхийг баталгаажуулах, болоход Facebook хуудсыг нь харах хэрэгтэй болдог байна. Жоржиагийн их сургуулийн элсэлтийн комисс гэхэд элсэгчийн Facebook, Twitter хуудсын зургийг авч материалд нь хавсаргадаг болжээ. Энэ мэтчилэн таны хэн бэ гэдгийг хувийн Facebook хуудаснаас хардаг жишиг газар сайгүй тогтож байгаа учир олон нийтийн сүлжээ сайт хэдий хувийн эрх чөлөөт ертөнц боловч ямар зураг тавьж, ямар пост нийтлэхээ бодолцох л хэрэгтэй болж байна даа.
yamar azaar nadad ali ali ni bdaggui yum be kkkk uuruu uuriiguu hund bariad uguh ni bna sh dee ugaasaa ene fb ed nart neeh durtai bishee
САЙН БОДОХ Л ХЭРЭГТЭЙ. БОДЛОГОГҮЙ ҮЙЛДЭЛ АЛДАА ДАГУУЛДАГ ГЭДГИЙГ САНАХ ХЭРЭГТЭЙ.
Сайн их сургуульд элсэхэд дунд сургуулийн дүнгийн голч, багш нарын тодорхойлолт, сургуулиас гадуурх нийгмийн ажилд хэр идэвхтэй оролцож байсан зэрэг нь шийдвэрлэх үзүүлэлтүүд болдог. Тэгвэл олон нийтийн сүлжээ сайтууд хүчээ аван хөгжиж буй өнөө цагт эдгээр үзүүлэлтээс гадна бас нэг зүйлийг барууны их сургууль, коллежууд хардаг болжээ. Тэр бол Facebook хуудас. Саяхан АНУ-ын их сургууль, коллежийн элсэлт хариуцсан мэргэжилтнүүд дунд явуулсан судалгаагаар тэдний 25 хувь нь элсэхийг хүссэн хүүхэд залуусан Facebook хуудсыг зориуд үздэгээ хэлсэн байна. Мэдээж өргөдөл илгээсэн бүх хүний онлайн ертөнцийг сонирхохгүй боловч зарим нэгнийх нь мэдээлэл нь хангалтгүй гэж үзсэн тохиолдолд нэмэлт мэдээлэл авах, тухайн элсэгч өөрийн эссед бичсэн шигээ хүн мөн эсэхийг баталгаажуулах, болоход Facebook хуудсыг нь харах хэрэгтэй болдог байна. Жоржиагийн их сургуулийн элсэлтийн комисс гэхэд элсэгчийн Facebook, Twitter хуудсын зургийг авч материалд нь хавсаргадаг болжээ. Энэ мэтчилэн таны хэн бэ гэдгийг хувийн Facebook хуудаснаас хардаг жишиг газар сайгүй тогтож байгаа учир олон нийтийн сүлжээ сайт хэдий хувийн эрх чөлөөт ертөнц боловч ямар зураг тавьж, ямар пост нийтлэхээ бодолцох л хэрэгтэй болж байна даа.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2013.01.31
2012.11.30























