Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Дэвид Бекхэм ирэх сард LA Galaxy багаа орхино
Дэвид Бекхэм ирэх сард LA Galaxy багаа орхино гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр мэдэгдэлдээ “LA Galaxy-д тоглосон минь гайхалтай сайхан цаг мөч байсан. Миний бие карьераа дуусахаас өмнө сүүлийн удаа нэг үзээд алдахыг хүсч байна” гэж дурджээ. Ирэх сард болох LA Galaxy-гийн тоглолт түүний хувьд энэ багтай тоглох сүүлчийн удаагийнх байх болно гээд “Гэхдээ үүгээр энэ багтай тогтоосон холбоо харилцаа маань төгсөнө гэнэ бодохгүй байна. Ирээдүйд энэ багийн эзэмшигчдийн нэг болох зорилго бий” хэмээн мэдэгджээ.

Д.Бекхэмийн хэлснээр түүний сүүлчийн боломж юу болохыг хөгжөөн дэмжигчид, спортын мэргэжилтнүүд таах гэж оролдож байна. Зарим хэвлэлийн мэдээллээр түүнийг авах сонирхол Европын томоохон клубуудад байгаа гэж мэдээлж буй юм. Түүнийг урьж тоглуулсан LA Galaxy-гийн эзэмшигч Anschutz Entertainment Group-ээс мөн мэдэгдэл гаргаж “Дэвид зөвхөн манай багийг өөр түвшинд аваачаад зогсохгүй манай спортыг өндөр түвшинд гаргаж чадсан. Түүний ертөнцийн нэг хэсэг байсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Түүнээс ч илүү түүнийг өөрсдийнхөө нэг хэсэг байлгасан маань хамгийн бахархууштай сайхан хэрэг” гэжээ.

Одоо 37 настай, Английн багийн ахлагч асан Дэвид Бекхэм эх орныхоо нэрийн өмнөөс 115 удаа тоглож, 17 гоол оруулж байсан билээ. Дэлхийн аваргад гурван удаа оролцож, Ман Ю-д байхдаа Примьер лигээс зургаан удаа, УЕФА-гаас нэг удаа аваргын цом гардсан сайхан намтар түүхтэй энэ тамирчин 2003 онд Реал Мадридтай гэрээ байгуулсны дараа Ла Лигийн аварга болоход нь өөрийн хувь нэмрээ оруулсан юм.

0 Сэтгэгдэл