Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Ирээдүйн олимпийн тэшүүрчид Пёнчан хотыг зорив
Пёнчан-2018 өвлийн олимпийн наадам болох БНСУ-ын Ганвон мужийн захиргаанаас МҮОХ-нд ирүүлсэн урилгын дагуу “DREAM” хөтөлбөрт хамрагдахаар манай өсвөрийн гурван тэшүүрчин, дасгалжуулагч Б.Болдбаатар (Төв аймгийн Эрдэнэ сумын сургууль)-ын хамт Гуулин орныг зорив. Ирээдүйн цагаан олимпод оролцох хүсэл эрмэлзэл өвөртөлсөн 13-14 насны Б.Зоригтбаатар, Г.Маралмаа (хоёул Сонгинохайрхан дүүргийн IX сургууль), Я.Зоригтбаатар (Төв аймгийн Эрдэнэ сумын сургууль) нар 14 хоногийн турш дэлхийн 50 гаруй орны үе тэнгийн тамирчидтай олон улсын өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдийн удирдлагаар хамтарсан бэлтгэл хийнэ. БНСУ-ын Ганвон мужийн Пёнчан хотод таван жилийн дараа өвлийн XXIII олимпийн наадам зохиогдох бөгөөд энэхүү наадамд оролцох нөөц бололцоо бүхий өсөх ирээдүйтэй өсвөр тамирчдад бодит туслалцаа үзүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор тэдний бүх зардлыг хариуцан, Солонгосын ҮОХ, Олон улсын тэшүүрийн холбоо (ISU)-той хамтран жил бүр “DREAM” хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Залуу тамирчдыг үдэн гаргах ёслол Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд болж МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэн нар оролцов.

0 Сэтгэгдэл