Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
ТӨРД ХАРЬЯАЛАЛГҮЙ СПОРТЫН БАЙГУУЛЛАГУУД ХУУЛИАР НЭГДЭНЭ
Соёл спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдорж, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга нарыг хүлээн авч уулзан сагсан бөмбөгийн спортод тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа. Энэ үеэрээ удахгүй болох үндэсний дээд лиг болон супер лигийн тэмцээнүүдийг хэрхэн зохион байгуулах, шилдэг тамирчдыг сонгон шалгаруулах, шигшээ багийг хэдийд бүрдүүлэх тухай асуудлуудыг хэлэлцсэн юм.
Сайд Ц.Оюунгэрэл удахгүй Соёл спорт аялал жуулчлалын яамнаас санаачлан “Спортын төрийн бус байгууллагуудын тухай” хуулийг боловсруулан гаргахаар бэлтгэж байгаагаа танилцуулж, тэднээс дээрх хуулинд оруулах саналыг сонслоо.
Мөн эдгээр хоёр холбоод нь тус тусдаа лигийн тэмцээнүүдээ явуулахыг нь зөвшөөрч, лигийн аль аль тэмцээний нээлтийн ажиллагаанд сайд өөрийн биеэр оролцохоо мэдэгдэв. Лигийн тэмцээнүүдээс шалгарсан багуудын хооронд 2013 оны 5 дугаар сард ССАЖЯ-наас эрхлэн “Лигийн аваргуудын тэмцээн”-ийг сагсан бөмбөгийн төрлөөр тусгайлан явуулахаар болов.
Одоогийн хууль эрх зүйн хүрээнд сагсан бөмбөгийн хоёр холбоо ажиллаж, үйл ажиллагаагаа явуулах үндэстэй гэдгийг тэрээр мэдэгдсэн байна. Гэхдээ 2013 оны УИХ-ын хаврын чуулганаар ССАЖЯ-наас санаачлан “Спортын төрийн бус байгууллагуудын тухай” хуулийн төслийг оруулан батлуулснаар цаашид нэг төрлийн спортын нэгээс дээш тооны холбоод хамтран ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх боломж бий болох юм.

0 Сэтгэгдэл