Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Супер лигийн тэмцээн “супер” байх нь

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн тэмцээн нэгдүгээр сарын 21-нд Спортын төв ордонд албан ёсоор нээлтээ хийнэ. Тэмцээнд “Баянзүрх Буллз”, “Танан гарьд”, “Энержи Ресурс Харцага”, “TLG-13”, “Эрдэнэдрийлинг Ригс”, “QGX Акулууд”, “Эхлэл клуб” гэсэн долоон баг өрсөлдөхөөр болжээ. Тэмцээн олон улсын жишгийн дагуу зохион байгуулалтын өндөр төвшинд болох ба плей-офф тоглолтыг Хятад болон Өмнөд Солонгосоос шүүгч ирж, шүүх юм байна. Түүнчлэн техник технологийн өндөр шийдэл бүхий онооны самбар, тоглолтын цаг ашиглах ба тэмцээний үед эргэлзээтэй асуудал гарсан тохиолдолд удаашруулсан бичлэг үзэж шийдвэр гаргах гэнэ.
Энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн баг аваргын цомоос гадна 40 сая төгрөг, аваргын алтан бөгж, үнэ бүхий зүйлээр шагнуулах бол дэд аваргуудыг 20 сая, хүрэл медалийн эздийг 10 сая төгрөгийн шагнал хүлээж байгаа аж. Тэмцээн гурван тойргийн турш үргэлжилж, легионер тоглогчид хоёрдугаар тойргоос багтайгаа нэгдэх юм байна. Түүнчлэн тэмцээний тасалбарын болон багуудын хураамжнаас олсон орлогыг багуудад хуваарилах болсон нь шинэлэг зүйл аж. Бас нэг онцлог нь тэмцээний үеэр тамирчдын статистик үзүүлэлтийг албан ёсоор гаргаж, тухайн тамирчны амжилт түүх бүтээж шилдгүүдээ шалгаруулах нь. Мөн уламжлал болгон Үндэсний лигийн бэлгэдлийн шигшээ баг, шилдэг шинэ залуу болон шилдэг зургаа дахь тоглогч, улирлын үнэ цэнэтэй тоглогч, плей-оффийн MVP шалгаруулна. Шилдгээр шалгарсан тоглогчид NBA-ны тоглолт үзэх эрхтэй болохоороо онцлог юм.
saihan sonsogdoj bainashuu uildel bolgoj ur dungiini harhal uldledee amjilt

0 Сэтгэгдэл
2013.01.10