Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Маргааш нийслэлчүүдийн цасны баяртай
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан,албан хаагчдын уламжлалт “Цасны баяр-2013” өдөрлөг Хандгайтын “Янзага” зусланд маргааш болно. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Өдөр тутмын биеийн тамир-Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” сэдэвт өвлийн улирлын биеийн тамир,чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааны нээлтэнд НИТХ,Нийслэлийн ЗДТГ,Нийслэлийн Захирагчийн ажлын алба,харъяа газар, агентлагууд, Дүүргүүдийн ЗДТГ, харъяа байгууллагууд,Нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар,хороодын ажилтан, албан хаагчид оролцож, цасны бүжиг, үндэсний сурын харваагаар өрсөлдөхөөс гадна байгууллагуудын хооронд “Улаанбаатар-2040.Зуны олимпийн наадам” сэдэвт цасан хотхон байгуулах бичил бүтээн байгуулалтын уралдаан зохиогдох юм. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд оролцож, ажил үйлсээрээ 2012 оны “Нийслэлийн Биеийн тамир,спортын шилдэг хамтлаг”-аар шалгарсан байгууллага,хамт олонд шагнал гардуулах юм байна.

0 Сэтгэгдэл