Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Коби эхнэртэйгээ эргээд нийлснээ албан ёсоор зарлав
NBA-гийн супер од Коби Брайнт эхнэр Ванессатайгаа эвлэрч, гэр бүлээ цуцлуулах гомдлоо шүүхээс буцаан татсан болохоо албан ёсоор мэдэгдлээ. Кобигийн удаа дараагийн хууралтаас залхсан эхнэр нь түүнээс сална гэдгээ өнгөрсөн 2011 оны арванхоёрдугаар сард зарлаж, шүүхэд хандсан юм. Гэвч 12 жил ханилж, хоёр хүүхдийн эцэг эх болсон гэр бүлээ салгах хэрэггүй гэж тэдний хэн хэн нь шийдсэн учир ирээдүйгээ хамтдаа угтахаар болсон гэдгээ Твиттерээр зарлажээ. Ердөө хэдхэн хоногийн өмнө буюу нэгдүгээр сард 4-нд Твиттерт нэгдсэн шинэхэн жиргээч Коби “Бид эргээнд эвлэрсэн гэдгээ та бүхэнд мэдэгдэхэд таатай байна. Бидний шүүх маргаан эцэслэгдсэн. Одоо бид ирээдүйгээ хамтдаа угтах болно” хэмээн бичжээ. Үнэндээ тэдний ингэж мэдэгдсэн нь саяхных боловч түүнээс ч бүр өмнө тэдний эвлэрсэн нь олон нийтэд илт болсон юм. Өнгөрсөн зун Лондонд болсон олимпоор Ванесса охидоо дагуулан Кобиг дэмжихээр очиж байсан бөгөөд зул сар гэхэд тэд хэвийн амьдралдаа аль хэдийнэ орсон байжээ.
Коби Брайнт 2001 онд бүжигчин Ванессатай гэрлэсэн юм.



Кобигийн Твиттерийн зураг

Kobe-d hvv torvvlj ogoochdeee :D
NBA-гийн супер од Коби Брайнт эхнэр Ванессатайгаа эвлэрч, гэр бүлээ цуцлуулах гомдлоо шүүхээс буцаан татсан болохоо албан ёсоор мэдэгдлээ. Кобигийн удаа дараагийн хууралтаас залхсан эхнэр нь түүнээс сална гэдгээ өнгөрсөн 2011 оны арванхоёрдугаар сард зарлаж, шүүхэд хандсан юм. Гэвч 12 жил ханилж, хоёр хүүхдийн эцэг эх болсон гэр бүлээ салгах хэрэггүй гэж тэдний хэн хэн нь шийдсэн учир ирээдүйгээ хамтдаа угтахаар болсон гэдгээ Твиттерээр зарлажээ. Ердөө хэдхэн хоногийн өмнө буюу нэгдүгээр сард 4-нд Твиттерт нэгдсэн шинэхэн жиргээч Коби “Бид эргээнд эвлэрсэн гэдгээ та бүхэнд мэдэгдэхэд таатай байна. Бидний шүүх маргаан эцэслэгдсэн. Одоо бид ирээдүйгээ хамтдаа угтах болно” хэмээн бичжээ. Үнэндээ тэдний ингэж мэдэгдсэн нь саяхных боловч түүнээс ч бүр өмнө тэдний эвлэрсэн нь олон нийтэд илт болсон юм. Өнгөрсөн зун Лондонд болсон олимпоор Ванесса охидоо дагуулан Кобиг дэмжихээр очиж байсан бөгөөд зул сар гэхэд тэд хэвийн амьдралдаа аль хэдийнэ орсон байжээ. Коби Брайнт 2001 онд бүжигчин Ванессатай гэрлэсэн юм.



Кобигийн Твиттерийн зураг

0 Сэтгэгдэл
soko
ogooch ch geh shig neeh amar ym yarihiin emegtei hunees shaltgaalah zuil bval emegtei hun hiijil taaraa shd. huisiig uursdu meded songochdog bol
2013.01.16
2013.01.15




















