Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
“Талх чихэр” компанийн хэвийн боовны баярт А.Алтанхуяг хоёр дахь удаагаа түрүүллээ
Г.Даваабаатар
“Талх чихэр” компанийн хэвийн боовны баярт зориулсан аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан өнгөрсөн бямба гарагт Монгол бөхийн өргөөнд боллоо. Найм дахь удаагаа болж буй чансаа өндөртэй тус барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул аймгийн хурц арслан А.Алтанхуяг түрүүлэв. Ингэснээр түүний хувьд энэ барилдаанд хоёр дахь удаагаа “өнгөлж” буй нь энэ юм. Үзүүрт Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул, аймгийн арслан Э.Ванданцэрэн шалгарсан бол их шөвөгт аймгийн арслан а.х.а Ч.Батчулуун, а.а Б.Бат-Орших үлдэв. Энэ барилдааны бас нэг уламжлал нь уран барилдаантай бөхийг шалгаруулж, шагнал гардуулсаар ирсэн. Энэ удаад тус шагналыг Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул аймгийн арслан Д.Амарсайхан хүртсэн юм.
Тус барилдааны үеэр "Талх чихэр” компанийн хамт олон Ардын хувьсгалын түүхэн жилүүдээс төрөн гарсан үндэсний бөхийн аварга цолтнуудын гэр бүлд хүндэтгэл үзүүлж, тавгийн идээний иж бүрдэлийг гардуулсан. Мөн ерөнхий хөлийн цэц аймгийн арслан С.Мөнхнасан , улсын гарын даа Д.Ринчиндорж, улсын засуул Э.Гомбосүрэн нарт мөн бүтээгдэхүүнийнхээ дээжийг барив. Түүнчлэн энэ үеэр бренд бүтээгдэхүүн болох хэвийн боовоо хямралтай үнээр худалдсанаас гадна азтай үзэгч наймыг тодруулж, “Атар” гурил, “Нүүдэл” бууз, тавгийн идээгээр шагнасан нь бөх сонирхогчдын таашаалд ихэд нийцэв.
Сонирхуулахад найм дахь жилдээ болсон энэ барилдаанд Ш.Тогтохбаяр, А.Алтанхуяг нар тус бүр хоёр удаа түрүүлсэн бол Т.Санчир, Ч.Санжаадамба, Б.Сангисүрэн, Ш.Мөнгөнбаатар нар мөн түрүү хүртэж байв. Ингэхээр тус барилдаанд түрүүлсэн бөхчүүдээс А.Алтанхуяг, Ш.Мөнгөнбаатар нараас бусад, үзүүрлэсэн бөхчүүдээс аймгийн арслан А.Сүмбээгээс бусад нь улсын өндөр цолонд хүрсэн зэргээс үзэхэд л хэрхэн чансаатай барилдаан болох нь тод харагдах биз.
Дөрвийн даваа
1. Ч.Батчулуун а.х.а -Н.Баярбаатар а.н
2. Ш.Мөнгөнбаатар а.х.а - Д.Тогтожаргал а.х
3. А.Алтанхуяг а.х.а -Н.Мөнх-Ирээдүй а.з
4 О.Гантулга а.х.а - М.Баярмандах а.з
5. О.Баярхүү а.а - Д.Буянт а.з
6. Б.Хашбат а.а - П.Баярхүү а.з
7. Б.Суманчулуун а.а - Ж.Наранбаатар а.а
8.Д.Болдбаатар а.а - С.Ерөөлт а.а
9. Ж..Мөнгөн а.а - Д.Энхбаяр а.а
10. Б.Баатарцол а.а -Б.Бат-Орших а.а
11. Т.Баасанхүү а.а - Д.Амарсайхан а.а
12. Л.Лха-Очир а.а - Э.Ванданцэрэн а.а
13. Л.Цэрэнтогтох а.а - Б.Ганхуяг а.а
14. Г.Батням а.а - Давж.Батбаяр а.а
15. Ш.Дарханбат а.а - Ж.Галбадрах а.а
16. Н.Батсуурь а.а - Ц.Чимэддорж а.а
Тавын даваа
1. Ч.Батчулуун а.х.а - Б.Хашбат а.а
2. Ш.Мөнгөнбаатар а.х.а - О.Баярхүү а.а
3. А.Алтанхуяг а.х.а - Ж.Галбадрах а.а
4. О.Гантулга а.х.а - Давж.Батбаяр а.а
5. Б.Суманчулуун а.а - Д.Болдбаатар а.а
6. Л.Цэрэнтогтох а.а - Д.Амарсайхан а.а
7. Ц.Чимэддорж а.а - Э.Ванданцэрэн а.а
8. Б.Бат-Орших а.а - Д.Энхбаяр а.а
Зургаагийн даваа
1. Ч.Батчулуун а.х.а - Давж.Батбаяр а.а
2. Ш.Мөнгөнбаатар а.х.а - Э.Ванданцэрэн а.а
3. А.Алтанхуяг а.х.а - Д.Амарсайхан а.а
4. Б.Суманчулуун а.а - Б.Бат-Орших а.а
Долоогийн даваа
1. Ч.Батчулуун а.х.а - Э.Ванданцэрэн а.а
2. А.Алтанхуяг а.х.а - Б.Бат-Орших а.а
Наймын даваа
1. А.Алтанхуяг а.х.а - Э.Ванданцэрэн а.а
түрүүлэв үзүүрлэв

0 Сэтгэгдэл