Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

“БАГШИД ҮЗҮҮЛЭХ МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ, МАНЛАЙЛАЛ” СУРГАЛТ-ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас цэцэрлэгийн арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн манлайлах ур чадвар, менежментийн чадавхыг дээшлүүлэх, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын чанарыг сайжруулах зорилгоор “Багшид үзүүлэх мэргэжил арга зүйн дэмжлэг, манлайлал” сургалт-зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Боловсрол

Академич Г.Лувсанцэрэн агсны нэрэмжит тэтгэлгийг 2 оюутан хүртлээ
Академич Г.Лувсанцэрэн агсны хүүхдүүд Л.Энхжин, Л.Батжил нар 2008 оноос Монголд шашин судлал, буддын судлалын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан аавынхаа үйл хэргийг мөнхжүүлэн, энэ салбарын шилдэг оюутан залууст тэтгэлэг олгож эхэлсэн билээ. Одоогоор МУИС-ийн Шашин судлалын салбарын 30 орчим оюутан энэ тэтгэлэгт хамрагдаад байна.
Боловсрол

Сурагчдын II улирлын амралт өнөөдрөөс эхэллээ
Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын II улирлын амралт өнөөдрөөс эхэлж байна. Сурагчид 2020 оны нэгдүгээр сарын 10-ныг дуустал нийт 3 долоо хоног амрах юм. Харин орон нутгийн сурагчдын хувьд бүх ангийнхан арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн 2020 оны нэгдүгээр сарыг 10-ныг дуустал 2 долоо хоног амрах хуваарьтай байна.
Боловсрол

ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН ОФИЦЕРУУД ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙГ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДАД ТӨЛӨВШҮҮЛЭХ ЛЕКЦИЙГ УНШИЖ ЭХЭЛЛЭЭ
Улсын хэмжээн дэх ерөнхий боловсролын 802 сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны арга хэмжээг Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль хамтран шинэ оны босгон дээр буюу 2019 оны 12 дугаар сарын 16-аас эхлүүллээ.
Боловсрол

Чингэлтэй дүүргийн 43 дугаар цэцэрлэг шинэ байрны нээлтээ хийлээ
Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд 43 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг өнөөдөр нээлтийнхээ үйл ажиллагааг хийсэн бөгөөд 240 хүүхдийн хүчин чадалтай, 10 бүлэгт 40 багш, ажилтантайгаар СӨБ-ын үйлчилгээг үзүүлж байна.
Боловсрол

УНГАР УЛСАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ОЮУТНЫ ТООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Унгар Улсын Гадаад хэрэг худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Пакси Томашич, Унгарт суралцуулах тэтгэлгийн хорооны хэлтсийн дарга Габор Добос нартай уулзлаа.
Боловсрол

ЕБС-ИЙН ТУРШИЛТЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
12 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд, туршилтын магадлан итгэмжлэлд хамрагдаж буй нийслэлийн ерөнхий боловсролын 2 сургууль дээр магадлан итгэмжлэлийн хоёрдугаар үе шат буюу хөндлөнгийн үнэлгээний үйл явц эхэлж байна. БМИҮЗ-ийн мэргэжилтэн, шинжээчид дээрх өдрүүдэд тус сургуулиудад ажиллаж, магадлан итгэмжлэлийн 7 шалгуурын дагуу хөндлөнгийн үнэлгээ хийх юм.
Боловсрол

“ХӨХҮҮРИЙН АЙРАГ ИСГЭХ УЛАМЖЛАЛ, ХОЛБОГДОХ ЗАН ҮЙЛ” ЮНЕСКО-д БҮРТГЭГДЛЭЭ
Бүгд Найрамдах Колумби Улсын Богота хотноо 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЮНЕСКО-ийн Соёлын Биет Бус Өвийг Хамгаалах Конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр хурлаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх асуудлыг хэлэлцэн баталлаа.
Боловсрол

АКАДЕМИЧ Б.БЯМБААГИЙН БҮТЭЭЛД 100 САЯ ТӨГРӨГ ОЛГОХООР БОЛЛОО
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж, Академич Б.Бямбаагийн “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлд шинжлэх ухаан, технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал”, 100 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэв.
Боловсрол

ҮР ДҮНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛЫН ТАЛААРХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, АХБ-ны санхүүжилттэй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”, МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, СУИС, ҮБХИС, ТТДС хамтран “Үр дүнд суурилсан боловсрол 2019-CDIO” сэдэвт эрдэм шинжилгээний 5 дахь удаагийн хурлыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Боловсрол

“Глобал удирдагч” сургууль зөвшөөрөлгүй мэргэжлээр элсэлт авч сургалт зохион байгуулжээ
Глобал удирдагч дээд сургууль нь “хуульд заасан тусгай зөвшөөрөл аваагүй, боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн” гэх зөрчлийн шинжтэй гомдолд Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан.
Боловсрол

Стандартчилагдсан багц сургалт зохион байгуулагдлаа
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/971 тоот тушаалаар Нисэхийн сургалтын төвд Олон улсын иргэний нисэхийн байгууллагаар баталгаажуулсан олон улсын түвшний “Aeronautical Information Management (AIM) Specialist 021/122/AIS AIM SPC стандартчилагдсан багц /STP/ сургалт” 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Боловсрол

Оюутнуудын материалыг 103 жилийн дараа Ё.Баатарбилэг сайдад гардуулж өгчээ
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг Бүгд Найрамдах Франц Улсын Лицей Мишле ахлах сургууль болон Сорбоны их сургуулийн үйл ажиллагаатай 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр танилцлаа.
Боловсрол

Ё.БААТАРБИЛЭГ Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг Парис хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна.
Боловсрол






























