Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ

Түүхийн хосгүй өв, соёл, археологи, палеонтологийн үнэт олдворуудыг улсын тусгай хэрэгцээнд авна
УИХ-ын дарга Г.Занданшатар Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Жаргалатын аманд байрлах түүх, соёлын дурсгалт олдворуудыг хамгаалах асуудлаар газар дээр нь ажиллалаа. УИХ-ын даргатай хамт уг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт нар Хүннүгийн цогцолбор буюу Өндөр-Улаан сумын нутаг Хануй багийн Балгасан тал дахь “Гол мод" хэмээх газар очиж, нөхцөл байдалтай танилцсан.
Улс төр

ЗГ: Ойрын 3 жилийн хугацаанд дефолт үүсэхгүй
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2022.08.03/ улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл болон Эрдэнэт, Оюутолгой зэрэг ордыг иж бүрэн ашиглаж, зэсийн боловсруулалтыг нэмэгдүүлэх төслүүдийн талаар хэлэлцжээ. Мөн нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний талаар зарим шийдвэрийг гаргажээ.
Улс төр

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад энэ сард айлчилна
Олон улсын судлаач, профессор Ж.Баясах, “БНХАУ-ын дарга Ши Жиньпин анх Монгол Улсад төрийн айлчлал хийснээс хойш хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлж байна. Түүнээс хойш Монгол, Хятад, Орос гурван орон “Эдийн засгийн коридор” байгуулахын төлөө хамтран зүтгэж, энэ ажилд ахиц дэвшил гарсаар буй”-г онцлон дурдаж байна.
Улс төр

Электрон тамхи сурталчилсан самбаруудыг буулгуулж, албан шаардлага хүргүүллээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн гомдлыг үндэслэн нийтийн болон хувийн эзэмшлийн барилга, байгууламж, зам, талбайд гадна зар сурталчилгаа байршуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Зар сурталчилгааны тухай хууль бусад холбогдох хууль тогтоомж, журам, стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.
Улс төр

Сүхбаатар аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан тус аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа. Ерөнхийлөгч аймаг байгуулагдсаны баярын хуралд оролцож, нутгийн ард иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Улс төр

УРГАЦ ХУРААЛТАД ЗОРИУЛЖ ШАТАХУУНЫ ҮНЭД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, шатахууны хангамжийг тогтвортой байлгах, үнийн өсөлтийг бууруулж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Ургац хураалтын ажилд шаардлагатай шатахууны үнийг хөнгөлөх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг танилцууллаа.
Улс төр

"Цагааннуурын боомтыг наймдугаар сарын сүүлээр Өлгий хоттой авто замаар холбоно"
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Цагааннуур боомтод ажиллалаа. Энэ үеэрээ "Зургаан том зорилт дэвшүүлсний нэг нь Боомтын сэргэлт. Монгол Улсын хувьд далайд гарцгүй. Тиймээс бүх боомтоо авто замаар, Алтанбулаг-Замын-Үүдийг хурдны замаар холбох, 5-6 төмөр замын гарц гаргах шаардлагатай. Зүүн, баруун босоо тэнхлэгийн төмөр замын ажлууд хийгдэж байна.
Улс төр

































