Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ

Автомашины “азын” дугааруудыг дуудлага худалдаагаар борлуулж олсон 2 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өглөө
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу автомашины “Азын” буюу сонирхол татахуйц дугаарыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж олсон 2 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд өнөөдөр хүлээлгэн өглөө.
Улс төр

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ИРГЭН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ БАЙВАЛ БИД ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ХИЧЭЭЛ СУРГАЛТЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ ЯВУУЛАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай танилцлаа. Тэрбээр багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлээд “Өнөөдөр цар тахлаас шалтгаалж, дэлхийн 13 улс орны 112 сая хүүхэд хичээлээ танхимаар эхлүүлж чадаагүй харамсалтай мэдээлэл байна.
Улс төр

С.Амарсайхан: Цар тахлын энэ цаг үед цэцэрлэг, сургуулийн эмч нарын үүрэг оролцоог нэмэгдүүлнэ
2021-2022 оны хичээлийн жил танхимын болон цахим сургалт хосолсон хэлбэрээр эхэлж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өнөөдөр нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109, 119 дүгээр сургууль болон Монгол, Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуульд ажиллаж, сургалтын байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулж буйтай танилцлаа.
Улс төр

Х.НЯМБААТАР: “РИО ТИНТО” групп гүний уурхайн бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйсан
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Рио Тинто” компаниас ирүүлсэн албан захидлыг Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа.
Улс төр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ НӨХӨН ТӨЛБӨРТ ЦУГЛАРСАН 89,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ЗАРЦУУЛНА
Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн ажлын явцын талаар танилцууллаа.
Улс төр

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭТЭЙ УТСААР ЯРЬЖ, БАЯР ХҮРГЭЛЭЭ
“Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг өргөж, алтан медаль хүртлээ. Тэрбээр өөрийн тогтоосон рекордоо дахин шинэчилж, Токиогийн тэнгэрт Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг оюутан, сурагчдад нэрэмжит тэтгэлэг олгох, урамшуулж байх тухай зарлиг гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох болон Олон улсын олимпиадад амжилттай оролцохыг дэмжиж, урамшуулж байх зорилгоор “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргалаа.
Улс төр

Олимпизыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо хуралдлаа
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 8-р сарын 25-ны өдрийн тогтоолоор байгуулсан “Олимпизыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-ны анхдугаар хурал өнөөдөр боллоо.
Улс төр

НҮҮРС ТЭЭВРИЙН МАШИНУУД ХИЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ОРЖ ИРДЭГ БОЛЛОО
Засгийн газраас томилсон ажлын баг нэг сар гаруй хугацаанд Замын-Үүдэд ажиллаж байна.
Уг багийг ажил хүлээж авч байх үед өдөрт импортоор 100 автомашин улсын хилээр орж ирдэг байсан бол өнөөдрийн байдлаар 170 тээврийн хэрэгсэл болж нэмэгджээ. Цар тахалгүй үед өдөрт 150 автомашин Замын-Үүдээс Эрээн боомт руу нэвтэрдэг байсан бол одоо 140 болж тэр хэмжээнд дөхөж очжээ.
Улс төр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Коронавируст халдвар цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.
Улс төр






























