Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ

Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх дадлага сургуулийг зохион байгууллаа
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын аманд “Ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, түймрийн үед гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гүйцэтгэх үүрэг, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд “Ногоон бүсийг ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах дадлага сургууль”-ийг зохион байгууллаа.
Нийгэм

Д.Сумъяабазар: Улаанбаатар машин төвтэй биш, иргэн төвтэй хот болно
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан. Ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлэх энэхүү хуулийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.
Нийгэм

Иргэний улсын бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй шуурхай авах боломжтой боллоо
Азийн хөгжлийн банкны Техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр Улсын бүртгэлийн ерөнхий газар “ТА9372-МОН: Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийг 2018-2021 онд амжилттай хэрэгжүүлж дууслаа. Энэхүү төслийн үр дүнг танилцуулах хаалтын арга хэмжээ өнөөдөр /2021.10.29/ боллоо.
Нийгэм

“Ковид-19” халдвараар өвчилж, эдгэрээд 21 хоног өнгөрсөн иргэдийг нэмэлт тунд хамруулж байна
Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг 24 цагийн турш өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Тус дугаарт аравдугаар сарын 21-27-ны хооронд нийт 1550 иргэн хандаж мэдээлэл авсан байна. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Б.Намуунаас зарим зүйлийг тодрууллаа.
Нийгэм

Нийслэлийн удирдлагууд Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт хуураа цэнгүүллээ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 382 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоо, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, Нийслэлийн Сүлдэт хуурыг цэнгүүллээ.
Нийгэм

Монгол-Оросын хамтарсан хуралдаанаар 2022-2023 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталлаа
ОХУ-ын Онцгой байдлын яамнаас ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Элиста хотноо 2021 оны 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулсан “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай” Монгол-Оросын хамтарсан комиссын XVIII хуралдаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Нийгэм

Иргэн бүрд ээлтэй их хотын хөгжлийг хамтдаа бүтээцгээе
Эрхэм хүндэт нийслэл Улаанбаатар хотын иргэд ээ, улаанбаатарчууд аа!
Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагын ажилтан, ажиллагсад, их хотын сайн сайхан, хөгжил дэвшил, хүн ардын төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж буй төрийн нийт албан хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа хүчний байгууллагын алба хаагчид, цэцэрлэг, сургуулийн багш, ажилчид, эрдэм номд шамдан суралцаж буй оюутан, сурагчид, хөдөө, орон нутгаас шилжин ирэгсэд, өв уламжлалаа дэлгэрүүлж, үүх түүх хуучлан суугаа өтгөс буурал Та бүхэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн баярын мэндийг хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Нийгэм

Б.Амарсанаа: Иргэдийн саналыг нэгтгэж дуусгах хүртэлх хугацаанд нэмж санал өгч болно
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэд олон нийтээс санал аваад яг нэг сар болж байна. Энэ хугацаанд иргэдийн оролцоо ямар байсан хийгээд ямар асуудалд хамгийн их анхаарал хандуулсан талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаатай ярилцлаа.
Нийгэм

Гал түймэр унтраах үндсэн албаны шинэ автомашинуудыг зүгшрүүлэх дадлага хийлээ
Монгол Улсын Засгийн газар Бүгд найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газарт нийлүүлэгдсэн РИНО загварын гал түймэр унтраах үндсэн албаны 11 автомашиныг зүгшрүүлэх дадлагыг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Багануур дүүрэг хүртэлх замд зохион байгуулав.
Нийгэм

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 20 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар зорьж байна
НИТХ-ын ээлжит Х хуралдаан танхим болон цахим хосолсон хэлбэрээр 91 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хурлыг нээж НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн мэндийг хүргэж, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 27 жилийн дараа шинэчлэн батлагдаж, олон улсын хөрөнгө оруулалт, мега төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болсон, мөн Улаанбаатар хот өөрийн дүрэмтэй болно гэсэн юм.
Нийгэм

МҮЭ-ийн Холбооны саналаар Үндэсний хороо хуралдлаа
Өнөөдөр буюу /2021.10.28/ Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хуралдаж Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2021-2022 оны Улсын хэлэлцээрийн явц, 2022 оны улсын төсөв, төсөв хоорондын хамааралтай холбогдох бусад асуудлыг авч хэлэлцлээ.
Нийгэм

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын явцын талаар танилцуулав
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулгыг хэлэлцэв. 2020 оны эцсийн байдлаар нийслэлд 208049 өрх гэр хороололд амьдарч байна. Харин гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2495.7 га газарт 28 байршил бүхий 85 хэсэгчилсэн талбайг орон сууцжуулахаар төлөвлөөд байна.
Нийгэм

Хотын дарга барилгын салбарын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар барилгын салбарын төлөөлөлтэй уулзаж, хот байгуулалтын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй төслүүд, тэдгээрийн явц, тулгамдаж буй асуудал, бэрхшээл, гарц шийдлийг тодорхойлох, цаашид ажлын явцыг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.
Нийгэм

“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд-II” хуралд таван орны эрдэмтэд оролцож байна
Монголын Хүүхдийн ордон, НЗДТГ-тай хамтран хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааны хүртээмж, чанар, үр дүнг сайжруулах үүднээс “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хоёр дахь хурлыг өнөөдөр зохион байгуулж байна. Хурлын нээлтэд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү хүрэлцэн ирж, баяр хүргэн үг хэллээ. Мөн ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа баяр хүргэн мэндчилгээ илгээжээ.
Нийгэм

Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулжээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас намрын тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд ХУД-ийн 11 дүгээр хороо, Бурхан багшийн цэрцэрлэгт хүрээлэнгийн 1.8 га талбайд тохижилт, ногоон байгууламж бүхий орчинг бий болгох ажлыг хийж гүйцэтгэжээ
Нийгэм

Эхний ээлжинд Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн иргэдэд “Ногоон зээл” олгоно
Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-тай хамтран гэрт амьдардаг айл өрхүүдэд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, амьдралын чанарыг дээшлүүлэх монгол гэрийн халаалт, дулаалга, дотор агаарын чанарыг сайжруулах багц нэвтрүүллээ.
Нийгэм

Богдхан уулын байгалийн тогтцыг унаган төрхөөр нь авч үлдэхийг хүслээ
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газраас албаны төлөөлөл оролцож, иргэдийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэсэн юм.
Нийгэм























