Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Владимир Жириновский Киргизэд очих нүүргүй болох нь

Киргизийн парламент улсынхаа Гадаад хэргийн яаманд ОХУ-ын Төрийн думын гишүүн Владимир Жириновскийд персон нон грат хийх чиглэл өгсөн байна. Либерал ардчилсан намын тэргүүнийг өөрийн улсад зорчуулахгүй байхын төлөө парламентын 120 гишүүний 67 нь санал өгчээ. Владимир Жириновский энэ талаар одоохондоо ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Тэр намынхандаа “Парламентын ямар нэг шийдвэрийг өнөөдөртөө хэн ч олж хараагүй байна шүү дээ, зүгээр л хэвлэлээр яриад байгаагаас биш” гэжээ. Хэргийн учир  нь ОХУ-ын Төрийн дум хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан Киргиз улсын орост төлөх ёстой 500 сая долларын өрийг тэглэх тухай асуудал хэлэлцэх үеэр Жириновский “тэр өрөнд нь амралт сувиллын Иссык-Куль нуурыг л авчихгүй юу даа” гээд хэлчихсэн юм байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан