Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Тавдугаар сард болох хүчит бөхийн барилдааны хуваарийг зарлалаа

Монголын үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг зарлалаа. Тус сард улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн 12 барилдаан болох тов гарчээ. Тавдугаар сарын барилдааныг Ховд аймгийн Цэцэг сумын 100 жил, тус сумаас төрөн гарсан улсын начин Д.Ганболдын нэрэмжит барилдаан хагална. Хуваарийг танилцуулъя. Жич: улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан 13:00 цагт, бусад барилдаан 11:00 цагт эхэлнэ.

Тавдугаар сарын 3: Ховд аймгийн Цэцэг сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Д.Ганболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 барилдаан

Тавдугаар сарын 4: Монгол Улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Тавдугаар сарын 5: “Их Богд” дэвжээний 20 жилийн ойд зориулсан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, улсын ахлах цэц, улсын харцага Д.Батболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Тавдугаар сарын 10: Увс аймгийн Тэс сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Тавдугаар сарын 11: “Алтан жолоо” группийн нэрэмжит улсын арслан цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан

Тавдугаар сарын 12: Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Д.Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Тавдугаар сарын 16: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан

Тавдугаар сарын 17: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын түүхт 100 жилийн ойд зориулсан аймгийн заан Ц.Бадарчийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Тавдугаар сарын 18: Увс аймгийн Хяргас сумын харьяат, гавьяат тамирчин, улсын заан О.Одгэрэлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Тавдугаар сарын 19: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Тавдугаар сарын 23: Архангай аймгийн Хайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан даян аварга Ц.Чимэд-Очирын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Тавдугаар сарын 26: Ховд аймгийн Дарви сумын түүхт 100 жилийн ойд зориулсан дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин, улсын начин Р.Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Тавдугаар сарын 30: Архангай аймгийн Өлзийт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Тавдугаар сарын 31: Цэргийн цол чимэг олгох “Бүх цэргийн баяр наадам” аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болно.

Мөн ирэх сард “Алтан цом”-ын төлөөх барилдаантай. Тодруулбал, ирэх сарын 20, 21-нд хагас шигшээ барилдаан болно. Харин 24, 25-нд алт болон хүрэл медалийн төлөөх барилдаан болсноор “Алтан цом”-ын 2023-2024 оны улирал албан ёсоор өндөрлөх юм.

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан