Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа “Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа Оюутан цэргийн анхан шатны бүртгэл маргааш дуусна "Сургуулийн эргүүлийн ажиллах журам"-д өөрчлөлт оруулах саналыг ажлын хэсэг хэлэлцлээ Дүүжин замын тээврийн ашиглалтыг эхний гурван жилд Францын “Пoma” групптэй хамтран хариуцах гэрээ байгууллаа Аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлагаар ажиллаж, 27 иргэний амь насыг авран хамгаалав Олимпын Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол Улсад болно 2026 оны 03 сарын 02 өдрийн үнийн судалгаагаар 7 нэр төрлийн барааны үнэ өсчээ ГИХГ: Олон нийтийн сүлжээгээр худал зар түгээсэн гадаадын иргэнд арга хэмжээ авлаа
УИХ-ын ээлжит сонгуульд 26 нам, 2 эвсэл оролцох хүсэлтээ өглөө

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өглөө.

2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/, Үндэсний эвсэл /МНН-МҮАН/, Их эв нам /ИЭН/, Иргэний зориг ногоон нам /ИЗНН/, Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/, Бүгд найрамдах нам /БНН/

2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр  ХҮН нам /ХҮН/, Монголын Либерал нам /МЛН/, Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/, Иргэний хөдөлгөөний нам /ИХН/, Ардчилал шинэчлэлийн нам,  Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/

2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Үнэн ба Зөв нам, Ардчилсан нам /АН/, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам /САИНН/, Монгол Консерватив нам /МКН/, Шинэ нэгдсэн эвсэл /МУНН-ШИНЭ нам/, Монголын Социал Демократ Нам, Монголын хүний төлөө нам, Дэлхийн монголчууд нам (ДМН), Ард түмний хүч нам, Эх Орон нам, Монгол Ардын нам /МАН/, Хөгжлийн хөтөлбөр нам,  Эрх чөлөөний нэгдэл нам /Зон олны нам/, Монгол шинэчлэлт нам /МШН/-ын удирдлагууд тус тус Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн.

Харин Зүй ёс нам ээлжит сонгуульд оролцохгүй тухайгаа мэдэгджээ.

Нам, эвслүүдийн хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авахдаа Ингэхдээ Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслүүдтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтарч ажиллахаа илэрхийлж, амжилт хүслээ. Харин нам, эвслүүдийн зүгээс Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохдоо Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн юм.

Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч, нягтлаад хорооны хуралдаанд танилцуулна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах юм.

Сонгуульд оролцох нь албан ёсоор бүртгэгдсэн нам, эвслүүд тавдугаар сарын 14-20-нд нэр дэвшигчдээ тодруулж улмаар жагсаалт болон тойрогт өрсөлдөх нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хороо зургаадугаар сарын 10-нд олон нийтэд зарлаж, үнэмлэх гардуулна.Сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 10-наас буюу нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулсан өдрөөс эхлэх аж.

Сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах хуулийн зохицуулалтын дагуу дөрөвдүгээр сарын 29 буюу өнөөдрөөс орон даяар иргэний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байна.

УИХ-ын ээлжит сонгуулийг 32 тэрбум төгрөгөөр зохион байгуулах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан