Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Багануур дүүргийн АН-ынхан хууль зөрчиж байна гэв

Багануур дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж АН-аас сонгогдсон төлөөлөгчид хууль зөрчиж байна гэж мэдэгдлээ. Тус дүүрэг ИТХ-ын 25 төлөөлөгчтэйгөөс МАН 13, АН 12 суудал авч ИТХ-ын даргаа олонхиосоо сонгон баталгаажуулсан байна. Гэтэл ИТХ-ын дарга Б.Бямбадоржийг амралттай, эмнэлэгт хэвтэж байх хойгуур нь АН-аас сонгогдсон нөхөд албан өрөөнийх нь хаалгыг эвдэн орж суужээ. Мөн ИТХ-ын тамга алдагдсан хэмээн шинээр тамга тэмдэг хийлгэж, АН-ынхан нь эзэн суугаад байгаа аж. Төрийн тамгыг ашиглаж байтал шинээр хийлгэн ашиглах эрхийг ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг олгож, НИТХ-ын дарга Д.Баттулга дэмжсэн байна.
Ийн Багануур дүүрэг хоёр даргатай болж хуваагдаад байгаа аж.
Багануур дүүргийн ИТХ бүрдсэн цагаасаа хойш найман сар өнгөрчихөөд байхад нэг ч удаа хуралдаагүй байгаа аж. Учир нь, сонгуулийн маргаанаас үүдсэн хэрэг шүүхийн шатанд олон удаа буцсанаас үүдэн ийм байдалд хүрсэн аж. Тухайлбал, сонгуулийн маргаан шүүхийн шатанд арван удаа буцжээ.

Д.МӨНХ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан