Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элэгний “С” вирусийн гаралтай өвчнийг анагаах эм гарган авчээ

Алгуур алуурчин гэгдэх элэгний “С” вирусын гаралтай гепатит өвчнийг анагаах эм гарган авчээ. Ямар нэг сөрөг нөлөөгүй уг эм өвчнийг 85 хувь эдгээдэг болох нь клиник судалгаагаар нотлогдсон байна.

С вирусын гаралтай элэгний гепатит өвчний урхаг тэр дороо бус урт хугацааны дараа илэрдэг тул уг өвчнийг “Алгуур алуурчин гэж нэрлэдэг”. Өнөөдрийг хүртэл уг өвчнийг “Интерферон” тарианы тусламжтайгаар 50-70 хувьтай эмчилдэг байсан. Гэхдээ “Интерферон” тариа хүний биед үзүүлэх сөрөг нөлөө олон байдаг. ОХУ-ын эрүүл мэндийн байгууллагаас элэг эмчлэх шинэ эм гарган авсан нь шууд вирусын эсрэг үйлчилгээ үзүүлж вирусын эсийн өсөлтийг зогсоох чадвартай болсноор бусдаас давуу болж өвчнийг 85 хувь эмчлэх боломжтой болжээ. Мөн тариа бус, залгидаг эм хэлбэрээр гарсан нь өвчтөнийг өвтгөхгүй эмчлэх давуу тал болов. Түүнчлэн өдөрт нэгийг уухад хангалттай өвчтөнүүдийн дунд эмд донтох асуудал гарахгүй гэж үзэж байна. Уг шинэ эмийг одоогийн эмчилгээний аргатай хавсран хэрэглэхэд өвчтөний цусан дахь С вирусийн хэмжээ эрс багасан үр дүн гарсан байна.  АНУ-ын Вашингтон хотноо болох 64 дэх удаагийн “Элэгний гепатит өвчин судлалын холбоо”-ны хуралд уг шинэ эмийг танилцуулан олон улсын эрдэмтдийн дунд хэлэлцүүлэх аж. Түүнчлэн АНУ, Европын орнууд болон дэлхийн бусад орны эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар, уг шинэ эм нь С вирусийн гаралтай элэгний гепатит өвчнийг анагаахад хувьсгал гаргах магадлалтай байна. Тус эмийг 2017 оноос худалдаанд гаргахаар төлөвлөж байна.

1 Сэтгэгдэл
Olon salaa zamiin alinaar ni ybah be? Tamini ee gedeg duu shig Aliniih ni zovlogoog dagah be? Shinjilgee hiilgej baij l taarah taarahguigee shinjilgee hiilgej baij l medeh ym bolov uu? Nadad bol Kharvoni taardaggui ym. Hel am darvignaad shuls iheer goojdog ym. Bas Denol uuhad yag tegdeg 1 sh iig uuhad l barag l 24 tsag tiim bolchihdog ym.ene yunaas boldog,ymar uchirtaig taibarlaad ogoh emch taaraagui. ShU nii uudnees tailbar baih l bh daa het medreg geh ch ymuu. Tiim bol yagaad yunaas bolood tiim bolj bgaa geed...Bas minii.ferretin ondor baidag. Emchilgee bhgui. Uuniig unshsan mergejiliin hun bval nad deer sudalgaa hiij boloh bh kkk.
сайи байиа уу. Монголд тарсан С вирүс нь 1b генотип байдаг. Энэ генотип нь инерферонд хариулдаггүй. Японд Глицероноор л эмчилдэг. Глицероныг уухдаа панангинийг хавсарч уухгүй бол глицерон нь биенээс Mg-ийг хөөгөөд гарагчихдаг. Mg ба К-ийн тусламжтай зүрх зохилж байдаг. Мөн Mg дутагдсанаар даралт ихсэдэг. Учир нь судас нарийсдаг. Үүн дээр нэмээд японы urdeston хэмээх эмийг сардаа 10 ширхэгийг уух хэрэгтэй. Учир нь Элэгний эсүүд цөсийг нийлэгжүүлдэг ба Цөс зогсонги болоход цөс элэгний эсээ гэмтээж эхэлдэг ба үүнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Үүнээс гадна нойр булчирхайг үрэсэл үүсэх, сахарын шинжин өвчин тусах магдлал өндөр болно. Учир нь нойр булчирхайн фермент нийлэгжээд цөсний тусламжтай идэвхиждэг. Өөрөөр хэлбэл цөс зогисонги болоход организм хоолоо боловсруулахын тулд нойр булчирхайнаас илүү их фермент нийлэгжүүлэхийг шаардана. Энэ фермент их нийлэгжиж байгаад сүүлдээ буураад аодоодны хүчил ихсэдэг болно. Улмаар атрофический (хатингаршил) гастро (ходоод) энтрит хэмээх өвчтэй болдог. Элэг нөхөн төлждөг эрхтэн. Тэгвэл нөхөн төлжилтөнд шаардагдаг юм уух хэрэгтэй. Би үүнд альбумин 33-ийг санал болгоно. Учир нь Элэгний эсийн хананд хэрэтэй өөх тос (эсэнциальд байдаг), уураг (эс уургаас тогоно), минерал, витаминууд байдаг. Хоололт маш чухал: эрдэнэ шишийн умуу оливийн тосноос өөр тос хэрэглэхгүй байх. Өдөрт 100 гр-аас илүүгүй мах идэх, архи, өөх тосыг огт идэхгүй. Энэ л таныг өнөөдөр аврах ганцхан болом юм шүү!!!! Өнөөдөр Монголд гепатит С вирусийг эмчлэх шинэ эм гарлаа гэж байна. Үүн дээр та бүхэн маш болгоомжтой байгаараа. 1.Хувь хүн гентикийн хувьд интерферонд хариулдаггүй, хариулдаг гэж байдаг Хэрэв хариулдаггүй бол танд санал болгож байгаа эмчилгээ ямар ч нэмэр болохгүй!!!! 2. энэ эм туршилтын эм гэдэгийг санах хэрэгтэй. Туршилтын гэдэг баталгаа бол тус эмийг зарж байгаа компани лаборатор байгуулж өгч байгаа. Та бүхэн өөр эм худалдаж авахад лаборатори байгуулж өгдөг үү (үгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа). Мэдээж тухайн эм яаж үйлчилж байгааг хянах зорилттой. Яаж үйлчлэх талаар мэдээлэл хомс гэсэн үг 3. Эмч нараас бус Эрдэмтэдээс сонсоход энэ эм нь 1b генотипд үйлчилдэггүй гэлээ. Тухайн компаний үүний дараа гарсан эм нь гепатит С втрусийн 1b генотипд тохирох юм байна шүү. Яагаад таарах эмийг оруулж ирэхгүй таарахгүйг оруулж ирчээд хүмүүст тарих гээд байгааг ойлгохгүй байна. Монголчууд м
sain baitsgaan uu ta byhnees neg yum asuuy aa elegnii hatuural elegnii siroz bas noir bulchirhai ene heden uvchinii talaar end tendees medeelel tsugluulj ogch tus bolooch hunii ami nas avarah hurtel asuudal bolood bnaa yamar emchileh arga charag baina ve ardiin emchilgee ni sain uu yu sain baih boloo emlegeer yavaad sain edgeedgui iish ee tiishee yavsaar baigaad bie ni dordoh geed baina ta buhen yamar arag charag baidag talaar helj ogch tus bolooroi holbogdoh hayag ter.bers@yahoo.com bayarllaa
Medexgyi baij medeelel bichij xyn tooroldyylxee bol ene emyyd chin tsyvraad garaad l baigaa sudalgaanii shatand baigaa
элэгний вирусын үржлийг зогсоодог элгийг хамгаалдаг бүтээгдхүүн манайд ч бас худалдаалдаг юм байна лээ, маш өндөр үр дүнтэй гэдгийг өөрөө хэрэглэж байж мэдсэн
yamar oroi gargadag yum be?naashaagaa erthen oruulj ireechdee
ЗА ЮУ Ч МЭДЭХГҮЙ БАЙЖ БОЛЬЖ ҮЗ. ТЭР ХУРАЛ ЧИНЬ САЯ 11 САРЫН 1-5 НИЙ ХООРОНД ХУРАЛДЧАХСАН. ЮУНЫ ЧИНЬ ОХУ. АНУЫН ГЛИЙД САЕНС КОМАНИ 15 ЖИЛИЙН СУДАЛГААНЫ ДҮН ГАРГАН АВСАН SOFOSBUVIR ГЭДЭГ ЭМ БАЙГАА. ТУН УДАХГҮЙ ХУДАЛААНДД ГАРАХ ГЭЖ БАЙНА. ДАХИАД ХЭД ЭМ БАС ГАРНА ГЭСЭН. ЖААХАН ЮМ УНШИЖ БАЙЖ БИЧ
Хамгийн их уншсан