Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАСНЫ БАЯР ОЙРТСООР

Та  ойрд салхинд гаръя гэж төлөвлөсөн үү. Тэгвэл нийслэлийн Биеийн тамир спортын газраас зохион байгуулж буй “Цасны баярт” очоорой. Хандгайтад энэ сарын 18-нд болох энэхүү баяраар халуун хоол унд болон цана чарга, тэшүүрийн худалдаа, үйлчилгээ ажиллах бөгөөд олон хүнийг хамарсан хөгжөөнт тоглоом ч болох гэнэ.
Энэ талаар тус газрын мэргэжилтнээс тодруулахад “Жил бүр зохиогддог энэхүү баярт нийслэлийн удирдлагууд болон төр, захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид оролцоно. Нийслэлчүүдийн цасны баяр учраас хүссэн хүн бүр оролцох боломжтой.
Энэ үеэр олс таталт, сүмо, уулын орой булаацалдах гээд олон хөгжөөнт тоглоомыг зохион байгуулна. Цасны баяр хэн бүхэнд нээлттэй шүү” хэмээлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан