Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чөлөөтийнхөн олимпын эрхийн сүүлийн тулаанд оролцоно

Финляндын Хельсинк  хотноо энэ сарын 4-6 нд чөлөөт бөхийн олимпын эрхийн сүүлийн сонгон шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд  оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнийг Монголын чөлөөт бөхийн холбооны мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гаргажээ. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном, Б.Баяраа нар баг тамирчдаа удирдах бол шүүгчээр олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, эмчээр БТСГ-ын анагаах ухааны албаны эмч Ч.Насанбат оролцох юм. Тэмцээнд дараахь тамирчид оролцохоор болжээ.

Эрэгтэй баг:
55 кг МУГТ  Б.Наранбаатар
60 кг- ОУХМ Г.Мандахнаран
66 кг ОУХМ Б.Батзориг
84 кг СМ О.Үйтүмэн
96 кг ОУХМ Д.Хүдэрбулга

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01