Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дорнодыг доройтуулсан Д.Одбаяр

Дорнод аймаг нийгэм, эдийн засгийн чадавхийн хувьд урьд өмнө аймгууд дотроо толгой цохидог байсан. Гэтэл улс төрчдийн алсын хараагүй, хувиа хичээсэн байдлаас болж хөжлийн хувьд хоцрогдолтой аймаг болоод буй. Тус аймгийг ийм болгосон буруутны нэг бол аймгийн даргаар дөрвөн жил, УИХ-ын гишүүний сэнтийд найман жил суусан Д.Одбаяр гэгч юм.

Аймгийн даргаар ажиллах хугацаандаа тэрбээр хоосон ярьдаг улс төрчийн үлгэр жишээ болсон. Аймаг орныг цэгцтэй хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө гаргах нь бүү хэл хүний нүдэнд харагдаж сэтгэлд буух зүйл нэгийг ч хийгээгүй билээ. Тиймдээ ч 2004 оны сонгуулиар ИЗН-ын Дашням гэдэг тэтгэврийн өвгөнтэй өрсөлдөж ялагдах шахсан юм. Тэрбээр дөнгөж нэг хувиар буюу арайхийж хэдхэн хүний саналаар ялсан гэдэг. Тухайн үед С.Билэгсайхан бие дааж нэр дэвшин Арчилсан хүчний холбооны саналыг хувааж Д.Одбаярт тус хүргэсэн гэлцдэг. Тэрбээр өөрийгөө гадаадад сурч боловсорсон нэгэн гэж гайхуулах дуртай ч тухайн үеийн сонгуулийн суртачилгааны уулзалт дээр шулуухан хэлдгээрээ алдартай буриад С.Билэгсайхан “Одбаяр хулгай хийж байгаад Комсомолын дээдээс хөөгдсөн анхны монгол хүн” гэж зарлаж байсан юм. Энэ яриа одоо ч олны ам, чихнээс салаагүй байгаа гэнэ. Харин тэрбээр хоёр дахь удаагаа УИХ-д суухдаа бас л бөөн санал луйвардан байж сонгогдсон гэж нутгийнхан нь ярьдаг юм.

Түүнтэй өрсөлдсөн М.Зоригт энэ байдлыг нь эсэргүүцэн жагсаал, цуглаан хийж хэдэн сар болоод далд тохиролцоонд хүрч, одоо М.Зоригт Халх голд олон мянган га газар авсан сураг ч дуулддаг гэнэ билээ. УИХ-ын гишүүн болох үедээ Дорнодын МАХН-ын дарга байсан бөгөөд аймгийн даргаар өөрийн залгамжлагч болох Ц.Жанлавыг тавьсан гэлцдэг. Гэхдээ хэтэрхий хувийн эрх ашгийн үүднээс болох, болохгүй ажил асуудалд аймгийн даргыг ашиглах байдал даамжирснаас мань хоёрын харилцаа зөрчилдөж эхэлсэн билээ. Тиймээс ч аймгаас гарсан аливаа асуудал, санал санаачлага, хөрөнгө оруулалт зэргийг гацаах, унтраах байдлаар ажиллаж, “Зөвхөн Ц.Жанлавыг хохирооно” гэсэн атгаг хорон санаа нь тус аймгийн хөгжлийг удаашруулахад хүргэсэн гэж намынхан нь, нутгийн ард иргэд одоо ч ярьсаар байна.

УИХ-ын гишүүн нь сонгогдсон тойрог, аймгийнхаа төлөө хөрөнгө оруулалт санхүүжилтыг дэмжин хөөцөлддөг бол Д.Одбаяр эсрэгээр ажиллаж байлаа. Тэр бүү хэл, аймгийн Нутгийн удирдлагын ордонг улсын төсөвт суусан байсныг нь Ц.Жанлавыг шинэ ордонд суулгахгүй, түүний найзын компаниар бариулахгүй гэж хувийн өсөрхлөөр асуудалд хандан хасуулж байсан гэнэ. Өнөөдөр Дорнод аймгийн захиргаа ОХУ-ын мэдлийн түрээсийн байранд ажиллаж байна. Тэрбээр ойр дотно найзлаж, нөхөрлөж явсан хүмүүсээ өөрөөс нь илүү гарчих вий гэх атаач санааг байнга агуулж, ардуур нь хорлох, ховлох, яс хаях зэрэгт гаршсан зан чанар, ёс суртахуунтай нэгэн гэж журмын нөхөр явсан хүмүүс нь ярьцгаадаг болжээ. Өнгөрсөн жил гэхэд л МАН-ын бага хуралд багтахын тулд журмын нөхрийнхөө нэрийг хасуулж, оронд нь өөрөө орох бичиг бага хурал дээрээ тараагаад баригдаж байсан аж. Нутгийнхан бүү хэл намынхан нь түүний мөс чанарыг одоо нэгэнт таньдаг болжээ.

Энэ хүн Дорнод нутгийн ард түмний итгэлийг өөрийнхөө баяжих, хөлжих үндэс болгосон. Өөрөө болон эхнэр, хүүхэд нь үнэтэй машин унадаг, олон үл хөдлөх хөрөнгө, байшин барилгыг хамаатан садан, эхнэр, хүүхдийнхээ нэр дээр байршуулсан гэнэ. Туулын эрэг дээр зургаан өрөө байр, Нүхтэд гурван давхар хаустай гээд энэ бүхнийг тэрбээр шударга хөдөлмөрөөрөө олсон гэж үү?
Шударга хөдөлмөрийн орлого татвар болон иргэний орлогын баримт зэргээр баталгаажих ёстой. Данс болон хөрөнгө орлогыг нь шалгах юм бол үнэнд тэр гүйцэгдэх буй за.

Аливаа юманд хэмжээ хязгаар гэж байдаг. “Одоо болно, чи” гэж нутгийнхан болоод намынхан нь мэдрүүлсээр байтал “Улс төргүйгээр амьдарч чадахгүй. Энэ миний амь амьдрал. 60 хүрч тэтгэвэрт гартлаа та нартай зууралдана” гэж улс төрийн шунал, шулам болж яваагаа тэрбээр ойлгодоггүй бололтой.

Намын бага хурлын гишүүнээр намын нөхдийнхөө дэмжлэгийг авч чадаагүйгээр барахгүй Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга болох гэж зүтгээд хоншоор дундуураа татуулжээ. Гэтэл бас аймгийнхаа намын дарга залуу М.Бадамсүрэнг матан байж огцруулах Удирдах зөвлөлийн шийдвэрээ гаргуулж дөнгөжээ. Одоо тэрбээр аймгийн МАН-ын дарга болно гэж санаархаж яваа гэнэ шүү. Нэгэнт энэ хүний ёс жудаг, мөс чанарыг бүгд ойлгосон болохоор Дорнодын намынхан нь одоо гэнэдэхгүй нь лавтай.

Эх сурвалж www.wikimon.mn

Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/54028.shtml#sthash.w2IzVCsR.dpuf

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан