Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Красноярскаас манай жүдочид таван медаль хүртжээ

Энэ сарын эхний өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотноо болсон жүдо бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн болж манай жүдочид хос алт, хүрэл, нэг мөнгөн медаль хүртжээ.

ОХУ, Монгол, Узбекстан, Тажикстан, Казахстан зэрэг орны цагаан өмсгөлтнүүд Енисей мөрний эрэгт хүч, ур чадвараа сорьжээ. Манай баг тамирчдаас 66 кг-д “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ Д.Алтансүх, -100 кг-д “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Жанчивдорж нар алтан медалийн эзэд болж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Харин 73 кг-д спортын мастер Н.Хадбаатар мөнгөн медаль хүртсэн бол ОУХМ Б.Хишигбаяр, 60 кг-д спортын мастер Н.Сэр-Од нар хүрэл медалийн эзэд болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан