Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Олимпийн гараа” УАШТ-ий шилдгүүд тодорлоо

Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч, академич, профессор, ОУХМ Дамдинжавын Банди багшийн нэрэмжит бага насны улсын аварга шалгаруулах "Олимпийн гараа 2014" тэмцээн спортын төв ордоны "А" зааланд зургадугаар сарын 23-29-нд болж шилдгүүдээ тодрууллаа.

1979 оноос Д.Банди багшийн санаачилгаар зохион байгуулж эхэлсэн "Олимпийн гараа" тэмцээнд үе үеийн тив, дэлхий, олимпийн алт, мөнгө, хүрэл медальтнууд төрж гарсан өсвөрийн боксчдын тэмцээн юм. Энэ жилээс бага насны улсын аварга шалгаруулах "Олимпийн гараа" тэмцээн болгож өргөжүүлсэн гэдгээрээ онцлогтой. Энэ удаагийн тэмцээнд 33 байгуулагын 269 багачууд ур чадвараа сорин өрсөлдөж анхны бага насны улсын аваргын медальтнууд тодорлоо. Багийн дүнгээр Нацаг, Г.Чинболд дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын "Хан Бокс"клуб 5 алт, 1 мөнгөн медаль хүртэж 40 оноогоор хол тасархай түрүүлж алтан медаль хүртжээ.

Харин спортын мастер Б.Дашбурмаа, Д.Энхдэлхий дасгалжуулагчтай Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын дунд сургууль /ТСБТСДС/-ийн баг 3 алт 4 хүрэл медаль хүртэж 29 оноогоор хоёрдугаар байр мөнгөн медаль, ОУХМ Д.Баттөр дасгалжуулагчтай "Хөх чоно" клуб 2 алт 2 мөнгө 1 хүрэл медаль 27,5 оноогоор гуравдугаар байр эзэлж хүрэл медаль хүртлээ. ОУХМ Отгонбаяр дасгалжуулагчтай "Алдар" спорт хороо 27,5 оноотой "Хөх Чоно" клубтэй оноогоор тэнцсэн ч медалийн чанараар дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Тэмцээний өсөх ирээдүйтэй эрэгтэй тамирчнаар "Хангарьд" клубын тамирчин Б.Тэнгис шалгарсан бол өсөх ирээдүйтэй эмэгтэй тамирчнаар Баянхонгор аймгийн Р.Отгонбаяр нар шалгарч цом өргөмжлөлийн эзэн болов. Шилдэг дасгалжуулагчаар "Хан Бокс" клубын дасгалжуулагч Нацаг, шилдэг шүүгчээр МБХ-ны 2 одтой шүүгч, СМ Бүдрагчаа нар шалгарлаа. Энэ жилээс эхлэн Олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганы нэрэмжит шилдгийн шилдэг тамирчин шалгаруулж байхаар шийдвэрлэсэн. Тус нэр хүндтэй шагналын анхдагчаар "Эрдэнэт Бокс" клубын тамирчин Ө.Төрбат хүртэж Олимпийн аварга болох гараагаа эхлүүлэв. МҮОХ-той хамтран зохион байгуулсан “Олимпийн гараа” тэмцээний медальт тамирчдыг танилцуулж байна.
11-12 нас 28 кг
Алт Б.Баяр-Эрдэнэ /БТСДС/
Мөнгө Х.Билгүүнсайхан /Алдар/
Хүрэл Б.Тэнгис /Хангарьд/
Хүрэл Э.Мөнхжин /Хангарьд/
11-12 нас 30 кг
Алт О.Тэмүүжин /БТСДС/
Мөнгө М.Дэлгэрбаяр /Хан бокс/
Хүрэл М.Нямдаваа /Хөх чоно/
Хүрэл Г.Энх-Очир /Хангарьд/
11-12 нас 32 кг
Алт Ж.Жавхлантөгөлдөр /Хан бокс/
Мөнгө Ц.Энхжавхлан /Сүхбаатар аймаг,Эхлэл/
Хүрэл Л.Отгондалай /Хангайтан/
Хүрэл Э.Энхбаясгалан /Сэлэнгэ,Улаан Ирвэс/
11-12 нас 34 кг
Алт Э.Эрдэнэбат /Барселона/
Мөнгө М.Сономдорж /Баянхонгор/
Хүрэл Б.Баясгаланбаатар /Дорнод,Талын бүргэд/
Хүрэл Г.Худайберген /Баян-Өлгий аймаг/
11-12 нас 36 кг
Алт У.Төгөлдөр /Дорноговь аймаг/
Мөнгө Слава /Буриад/
Хүрэл Содмэдэх /БТСДС/
Хүрэл М.Алтанбагана /Улаан Арслан-Хөдөлгөөнт Бай/
11-12 нас 38 кг
Алт Отгонсүх /БТСДС/
Мөнгө Ө.Батэрдэнэ /Булган аймаг/
Хүрэл Анхбаяр /БТСДС/
Хүрэл П.Энхбаяр /Улаан Арслан-Хөдөлгөөнт Бай/
11-12 нас 40 кг
Алт У.Энхмэнд /Хан бокс/
Мөнгө Хангол /БГД/
Хүрэл М.Золбоо /Сэлэнгэ,Улаан Ирвэс/
Хүрэл Ц.Мөнхтулга /Замын-Үүд/
11-12 нас +40 кг
Алт Ц.Баасанбат /Хөх чоно/
Мөнгө О.Золбоо /Хөдөлмөр аварга/
Хүрэл Э.Мөнхсүлд /Шавь Олзод/
Хүрэл М.Цогбаяр /Хөдөлмөр аварга/
13-14 нас Охид 36 кг
Алт Э.Энхцэцэг /Сэлэнгэ,Улаан Ирвэс/
Мөнгө Г.Ганэрдэнэ /Эрдэнэт бокс/
Хүрэл М.Цэцэгдарь /Эрдэнэт бокс/
Хүрэл Энхномин /БТСДС/
13-14 нас Охид 40 кг
Алт З.Энхтүвшин /Шавь Олзод/
Мөнгө М.Буянхишиг /Шавь Олзод/
Хүрэл Г.Амужин /Шавь Олзод/
Хүрэл Н.Номинэрдэнэ /Сэлэнгэ,Улаан Ирвэс/
13-14 нас Охид 44 кг
Алт Л.Мичидмаа /Сэлэнгэ,Улаан Ирвэс/
Мөнгө Б.Намуун /Дархан-Уул,Бурхан Халдун/
Хүрэл Б.Шүрэн-Эрдэнэ /Сүхбаатар аймаг, Эхлэл/
Хүрэл Д.Даваадэлгэр /Хангайтан/
13-14 нас Охид +44 кг
Алт Р.Отгонбаяр /Баянхонгор аймаг/
Мөнгө Л.Ангараг /Дорнод,Талын бүргэд/
Хүрэл Ц.Золбоо /Хөвсгөл аймаг/
Хүрэл Б.Мөнгөнсаран /Эрдэнэт бокс/
13-14 нас 34 кг
Алт Ө.Төрбат /Эрдэнэт бокс/
Мөнгө А.Баатарсайхан /Хөх чоно/
Хүрэл Б.Золбоо /Хангайтан/
Хүрэл М.Амарбаяр /Алдар/
13-14 нас 36 кг
Алт М.Серикжан /Баян-Өлгий/
Мөнгө Г.Батболд /Сүхбаатар аймаг,Эхлэл/
Хүрэл Ө.Эрдэнэбат /Хангарьд/
Хүрэл Б.Лхагва /БГД/
13-14 нас 40 кг
Алт Б.Баярсайхан /Хан бокс/
Мөнгө Максим /Буриад/
Хүрэл Э.Амгалан /Алдар/
хүрэл Саян /Буриад/
13-14 нас 42 кг
Алт Ц.Тэмүүлэн /Дорнод.Талын бүргэд/
Мөнгө У.Болдхуяг / Хөх чоно/
Хүрэл Э.Шинэболд /Алдар/
Хүрэл Н.Цогтжаргал /Алдар/
13-14 нас 44 кг
Алт А.Дүүрэнбат /Хан бокс/
Мөнгө О.Тулга /Алдар/
Хүрэл Мөнгөн-од /БТСДС/
Хүрэл Төрмөнх /Хангайтан/
13-14 нас 46 кг
Алт С.Темирлан /Казахстан/
Мөнгө Б.Энхбаяр /Дорнод,Талын бүргэд/
Хүрэл Дангаасүрэн /Барселона/
Хүрэл Б.Батмөнх /Дархан-Уул,Бурхан Халдун/
13-14 нас 48 кг
Алт Сандан /Буриад/
Мөнгө Л.Мөнхтамир /Баянхонгор аймаг/
Хүрэл А.Авдалмажид /Баян-Өлгий аймаг/
Хүрэл О.Билгүүн /Хөдөлмөр аварга/
13-14 нас 50 кг
Алт А.Өсөхбаяр /Хан бокс/
Мөнгө Н.Билгүүн /БГД/
Хүрэл Э.Гомбосүрэн /Эрдэнэт бокс/
Хүрэл О.Хаш-Эрдэнэ /Алтан Бээлий/
13-14 нас 54 кг
Алт Б.Гантулга /Хөх чоно/
Мөнгө Б.Эрдэнэ-Очир /Чоно бокс/
Хүрэл Т.Жавхлантөгс /Хангайтан/
Хүрэл Ш.Энх-Амгалан /Алдар/
13-14 нас +54 кг
Алт Д.Хүслэн /Улаан Арслан-Хөдөлгөөнт Бай/
Мөнгө Б.Лхагвадорж /Замын-Үүд/
Хүрэл А.Анхбаяр /Шавь Олзод/
Хүрэл Ш.Батхишиг /Улаан Арслан-Хөдөлгөөнт Бай/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан