Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Нүүрс хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийг шаардлаа


Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг хорьсноор “Нүүрс хөтөлбөр” зогсонги байдалд ороход хүрсэн талаар өнөөдөр “Шинэ зуун” ТББ-аас мэдээллээ.
“Шинэ зуун” ТББ-ын тэргүүн Г.Алтантуяа, “Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хариуцаж ажилласан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан байх магадлалтай гэх үндэслэлээр АТГ энэ сарын 29-нд баривчилсан. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөр зорилтот бүлэгтээ хүрч, үр дүнтэй хэрэгжсэн, “нүдээ олсон” ажил болсон хэмээн гэр хорооллын иргэд талархаж байсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 1 тонн нүүрс 80 мянга болж, 40кг-ийн шуудай нүүрс 3200 төгрөг болж хямдарсан нь гэр хорооллын иргэдийн амьдралд нөлөөлөхүйц бодит ажил болсон юм. Үүнийг дагаад хувиараа нүүрс борлуулагчид үнээ бууруулж, савлагааны хэмжээгээ ч адилхан болгож жил бүрийн өвөл “тэнгэрт хадчихдаг” нүүрсний үнэ буурч, гэр хорооллынхон халуун, дулаан өвөлжих боломж бүрдсэн. Гэвч хариуцаж ажилласан хүнийг нь барьж хорьсноор энэ ажил цаашид үргэлжлэхгүй байх вий гэж тэд санаа зовж байна. “Нүүрс хөтөлбөр” зогсвол олон хүн ажлын байргүй болох төдийгүй нүүрсний үнэ дахин өснө. Хэрэв энэхүү хөтөлбөр зогсоход хүрвэл АТГ иргэдэд 27500 төгрөгөөр нүүрс нийлүүлэхийг шаардаж байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Нүүрс хөтөлбөр хэрэгжихийг хүсэж байна
hutulbur ni ard irgeded uguujtei zuil harin heregjuulj bgaa humuus ni buruu zuil hiisen ni haramsaltai , sanhuugiin sain hjnalttai tsaashaa urgeljuulbel sain san
Хамгийн их уншсан