Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ice Bucket Challenge-ээс болж ус тасрав

Шотландын Колонсэй аралд “Ice Bucket Challenge”-ээс болж ням гаригт зургаан ч удаа ус тасарчээ. 135 хүн амтай энэ бяцхан арлын бараг хүн бүр өнгөрсөн ням гаригт “Ice Bucket Challenge”-д нэгдэж, усны хэрэглээ нь огцом нэмэгджээ. Харин арлын ус дамжуулах систем нь усыг хэт ихээр ашиглахаас сэргийлж, автоматаар хаагдах тохиргоотой байдаг учир амралтын өдөр зургаан удаа ус тасарчээ. Тэр бүрийд мэргэжилтнүүд очиж усны хоолойг нээх ажил гарсан байна.
Зарим газар оронд үнэт эрдэнэ мэт бол усыг ингэж хайр гамгүй ашиглаж байгаа учраас “Ice Bucket Challenge”-ийг эсэргүүцэх, шүүмжлэх явдал цөөнгүй газар гарч байна. Тухайлбал, Хятадын Шенжен хотод хэсэг залуус “Ice Bucket Challenge”-ийн эсрэг хөдөлгөөн өрнүүлж, усны хувцастай бяцхан эсэргүүцлийн суулт зохион байгуулжээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан