Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр настай охинтойгоо хамт живж байсан эмэгтэйг аварсан 10 настай Вадим хүү


Энэ сарын 22-нд Благовещенскийн 10 настай сурагч хүү Вадим Дикаг “Эр зоригийн төлөө” медалиар шагнасан байна.  Түүнд медалийн Оросын аврагчдын холбооны тэргүүн Сергей Щетинин гардуулжээ. Учир нь энэ зоригт хүү өнгөрсөн сард хоёр настай бяцхан охиноо тэврээд живж байгаа эмэгтэйг уснаас аварсан байна.

" Бид гэр бүлээрээ энэхүү усан сангийн орчим амарч байсан юм. Гэтэл хүүхдээ жижигхэн матрас дээр суулгаад хөвүүлж яваа эмэгтэйг харсан. Гэнэт матрас нь эргээд хүүхэд нь усанд унаж эмэгтэй ус самардан амь тэмцэж байсан. 

Би шууд тэр хоёр руу сэлж очоод охиныг аваад эрэг дээр гаргасан. Тэгээд сэлж чаддаггүй эмэгтэй рүү очсон Би тэр эмэгтэйг эрэг дээр гарахад нь тусалсан” хэмээн 10 настай Вадим хүү ярьжээ. Вадим өөрийгөө баатар гэж бодохгүй байгаа гэнэ. Учир нь энэ бол эрүүл бас сэлж чаддаг хүн бүрийн хийх байсан л зүйл гэжээ. Хүүд медалиас гадна ноутбуук, галын машин бэлэглэсэн аж.


0 Сэтгэгдэл
huuchinii Sotsolist orosiin irgen shig ih daruu huu bn daa
mundag gedeg ni
ymar sain xuu we.
Mundag zorigtoi sain huu bna bayar hurgey.
Хамгийн их уншсан