Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зам, тээврийн сайд А.Гансүх хуулийн төсөл өргөн барив


УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд А.Гансүх Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг Засгийн газраас боловсруулсан хуу­лийн төслүүдийг өргөн барилаа.

Авто замын салбарт гадаа­дын зээл, тусламжийн хөрөнгөөр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх”, “Бүс нут­гийн авто зам хөгжүүлэх”, “Баруун бүсэд нутгийн иргэдийн оролцоотойгоор орон нутгийн зам барих” “Уньт-Тариалангийн авто зам барих”, “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” зэрэг таван төсөл, арга хэмжээний хүрээнд 600 гаруй км авто замын барилгын ажил хийж байгаа. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдон энэ арга хэмжээ цаашид нэмэгдэх юм. Тиймээс Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаарлагатай гэж үзжээ.

Түүнчлэн Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэг­жүүлж байгаа төслүүдийн явцыг хурдасгах, үндэсний компаниудын чадавхийг бэхжүү­лэх, оролцоог нэмэгдүүлэх зо­рил­гоор АХБ-ны хөрөнгөөр хэрэг­жих төсөл, арга хэмжээний хүрээнд хийгдэх дотоодын ажил, үйлчилгээний худалдан авалтын хязгаарыг нэмэгдүүлэх хүсэлтийг Азийн хөгжлийн банкинд гаргасан. Энэ дагуу дотоо­дын гүйцэтгэгчийн чад­ва­рыг үнэлэх, олон улсын гүйцэт­гэгчтэй харьцуулах зорилгоор судалгааны баг ажиллаж дотоо­дын дээд хязгаар нь нэг сая ам.доллараас гурван сая ам.долларт хүргэх хэмжээтэй байгааг гаргажээ. Тэр дагуу нь дотоодын гүйцэтгэгчийн чадавхи олон улсын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа аж. Иймд дотооддоо хууль зүйн зохицуулалт хийхээр дээрх хуулийн төслүүдийг өргөн барьж байгааг Зам, тээврийн сайд А.Гансүх танилцуулав.

“Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажил­лагааны хөтөлбөр”-т тусга­сан “Төр, хувийн хэвшлийн түнш­­лэ­лийг шинэ шатанд гар­гаж бизнест ээлтэй орчныг бүр­дүү­лэх” зорилтын хүрээнд Шинэч­лэлийн Засгийн газраас бизне­сийг дэмжсэн татварын хоёр дахь үе шатны шинэчлэлийг хий­хээр тусгасан. Жилд нэг удаа аж ахуйн нэгжийн төлсөн орло­гын албан татварын 90 хувийг буцаан олгох нь хамгийн чирэг­дэл багатай, татвар төлөгчдөд ашигтай хувилбар байх тул хол­богдох өөрчлөлтийг Аж ахуйн нэгжийн орлогын албан тат­ва­рын тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах замаар хуулийн төслийг боловсруулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан