Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Италид газар хөдөлж, дөрвөн хүн амиа алдав

Италийн хойд хэсэгт ням гаригийн шөнө дунд газар хөдөлж,  дөрвөн хүн амиа алдсан байна. Зургаан магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт нь Болонья хотоос 35 километр зайтай байжээ. Амь үрэгдэгсдийн гурав нь барьж буй барилга дотор ажиллаж байгаад дарагдсан байна.
Газар хөдлөлт Болонья, Верона, Мантуа, Феррара зэрэг олон хотод мэдрэгдсэн учир хэдэн зуун хүн унтлагын хувцастайгаа гэрээсээ гүйж гарцгаасан байна. Азаар гамшигт төдийлэн олон барилга байшин өртөж сүйдээгүй бөгөөд 50 гаруй хүн хөнгөн бэртэл гэмтэл авчээ.  

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан