Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН, МАХН-ын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулна


Ардчилсан нам, МАХН хооронд энэ сарын 18-нд хамтран ажиллах гэрээ байгуулж, намын дарга нар гарын үсэг зурсан дуулиант үйл явдал засгийн газрын тэр дундаа АН-ын оршин тогтнох эсэхэд хүрсэн үйл явдал болоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор АН-ын гишүүдийн дунд үл ойлголцол үүсээд улс төрийн амьдрал ид халуухан өрнөж байна. АН-ын дарга Н.Алтанхуягийг эсэргүүцсэн намын нөхдийнх нь эсэргүүцэл газар авсаар мэдэгдлүүд ар араасаа хөвөрсөөр байгаа юм. Тиймээс өнөөдөр АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар олон нийтэд мэдээлэл хийлээ.

АН-ын дарга Н.Алтанхуяг, “Сүүлийн хэдэн хоногт Ардчилсан нам, МАХН-ын хамтын ажиллагааны гэрээний зарим заалтыг буруугаар тайлбарлаж, ташаа мэдээлэл түгээх тохиолдол их гарсан. Тийм учраас АН-ын дотоод нэгдлийг хангах, ойлголцлыг бэхжүүлэх чиглэлээр МАНХ-тай хамтран ажиллах болсон. Гэрээг намуудын эрх бүхий байгууллагуудаар хэлэлцэж, баталсанаар хүчин төгөлдөр болох учиртай. Тиймээс гэрээний зүйл заалтуудыг тодорхой болгох, нэмэлт өөрчлөлт оруулах зорилгоор хоёр намаас ажлын хэсэг гаргаж ажиллах боллоо. Ажлын хэсэг гэрээний зүйл заалтуудыг тодорхой болгож, нэмэлт өөрчлөлт оруулсны дараа хоёр намын удирдах байгууллагуудаар хэлэлцүүлсэн. Энэ гэрээг нам хоорондын гэрээ бус хоёр хүний хамтын ажиллагааны гэрээ мэтээр гүтгэлэг, цуурхал тарах шинжтэй боллоо. Тухайлбал, өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр бид хоёрын гарын үсгийг хуулбарлаж, нууц гэрээ байгуулсан гэсэн хуурамч хавсралт бэлтгэн нийтэд тараасан байна. Уг асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна” гэлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр, “2012 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр аль нэг нам дангаараа Засгийн газар байгуулах боломжгүй байсан. Тиймээс АН өөрт олгогдсон эрхийн дагуу манай намд хамтран ажиллах санал тавьсан. Бид саналыг хүлээж авсан. Хамтын ажиллагаагаа боловсронгуй, ойлгомжтой болгох зорилгоор тодорхой гэрээ байгуулах нь зөв гэж үзсэн. Тиймээс энэ гэрээг байгуулсан. Түүнээс биш огт хамтран ажиллаагүй хоёр нам гэнэт хамтран ажиллах гэрээ байгуулсан юм биш. Энэ гэрээг байгуулах тухай зүйл олон сар яригдсан. Гэхдээ АН-ын зарим гишүүдийн шүүмжлэлийг би эерэгээр хүлээн авч байгаа. Зарчмын хувьд буруу биш гэж хэлэхгүй ч зарим зүйл заалтыг өөрчлөх, засах, баяжуулах зорилгоор ажил хэрэгч байр сууринаас хандсан гэж ойлгож байгаа. Гэрээ гэдэг бол аль болох олон хүний санал туссан байх ёстой. Тэр утгаараа хэрэгжих магадлал өндөр болж сайн гэрээ болдог. Тиймээс ажлын хэсэг байгуулж, гэрээг баяжуулах, нэмэх, өөрчлөх саналуудыг судалсаны дараа хэрэгжүүлэх ажилдаа орох нь зөв гэдгийг манай нам дэмжиж байна. Угаасаа хамтарч ажиллаж эхэлсэн, цаашдаа ч хамтарч ажиллах санал илэрхийлж байгаа. Энэ чиглэлд идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байна. Монгол Улсад намуудын хамтын ажиллагаа соёлтой, гэрээнд дээр тулгуурласан байх нь зөв. Гэрээ бол өөрөө улстөрийн  соёлыг баталгаажуулж байгаа бичиг баримт юм. Энэ гэрээнд намуудын санхүүжилтыг төсвөөс олгох заалт бий. Намууд бизнесмэн, олигархуудаас их шалтгаалдаг болсон. Тэгэхээр бизнесийнхэн намуудад санхүүжилт өгч байгаа нэрээр төр, засгийг шахаж янз бүрийн шийдвэр гаргуулах гэж нөлөөлдөг. Энэ нөлөөллөөс ангид болж хээл хахуультай дорвитой тэмцэх заалт энэ гэрээнд орсон байгаа. Эдгээр заалт болон бусад шинээр орж ирэх заалтууд Монгол Улсын улстөрийг, намуудын харилцааг илүү соёлтой, хариуцлагатай, эзэнтэй болоход  том алхам болно гэж найдаж байна” гэв.

0 Сэтгэгдэл
Хоюулаа зайлал даа.
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01