Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жүжигчин Б.Баатархүүгийн “баяжсан” түүх

Жүжигчин Б.Баатархүүг танихгүй хүн ховор. Хошин урлагийн "Х ТҮЦ" хамтлагт харьяалагдаж явсан уран бүтээлч. Багын л сэргэлэн, гялалзсан, гялтганасан, сахилгагүй нөхөр байсан болохоороо энэ зангаа даган жүжигчин болсон гэдэг. Тэрбээр цахим хуудсаа өөрөө идэвхитэй хөтөлдөг олны танил хүмүүсийн нэг. Өнгөрөгч есдүгээр сард найзууддаа гэнэт баяжсан тухайгаа дуулгасан.

"Яасан байхав баяжаа юм болов уу" хэмээсэн. Тэгвэл тэрбээр үнэхээр баяжижээ. Тодруулбал, "Омарын эрэлд" адал явдалт, инээдмийн кинонд Цэвээн  гэх залуугийн дүрийг бүтээжээ. Олон жил Солонгос улсад "мөнгө" хураахаар ажиллаж, амьдарч яваад эх орондоо ирсэн залуугийн дүр.

Нэг өдөр гудамжны гурван дүү болох Балжир, Тамир, Дэлгэр нарыг цонх цэвэрлэх ажилд дайчилдаг. Ийнхүү цонхоо цэвэрлэж байхад нь тэр гуравын дээрээс цүнхтэй мөнгө унадаг.

Энэхүү цүнхтэй мөнгийг Түгжил, Хомоол нар төлөвлөгөөнийхөө дагуу нууцаар мөрийтэй тоглодог мафийн бүлгийн байранд нэвтрэн орж дээрэмдэж авсан. Гэвч тэд мафийнханаас зугтаж явах үедээ цүнхтэй мөнгөө дэлбэрэлтэнд өртөн алдчихдаг. Ийнхүү дээрмийг эхлүүлсэн Түгжил, Хомоол хоёр бүтэлгүйтсэнээс Цэвээн буюу Баатархүү баяжина.

Бүтэлгүй хоёр дээрэмчинтэй Цэвээн болон түүний хуурай дүү нартай холбогдон киноны үйл явдал цааш хэрхэхийг та мэдэхийг хүсч байна уу?

Жүжигчин Баатархүү мафийнханаас мөнгийн өөрийн болгож аван сайн үйлс бүтээдэг. Харин араас нь нэхэл хатуутай хөөх мафийнханаас яаж салж, сайн үйлсээ бүтээх бол..."ТВ хамтлаг"-ийн дөрөв дэх уран бүтээл болох "Омарын эрэлд" киног үзэж стрессээ бүрэн тайлаарай.

Д.Ана

0 Сэтгэгдэл
uzsen humuus hairan tsag l gezh bain lee
Хамгийн их уншсан