Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг автын осолд оржээ


Монгол Улсын Ерөнхий сайдын албыг АН-ын түүхэнд хамгийн удаан хашсан  Н.Алтанхуяг сайдын сэнтийгээсээ буугаад удаагүй байгаа билээ. Гэтэл өнөөдөр өглөө түүнийг осолд орсон талаар цахим ертөнцөөр шуугиж эхэллээ.

Учир нь эрхэм төрийн түшээ маань өчигдөр туулын хөвөөнд байрлах өөрийнхөө "Хаан жимст" амралтад очиж хоносон гэх. Тэгээд өглөө эрт мотоциклоор явж байгаад ийнхүү осолдсон гэнэ.

Түүний биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд яаралтай эмчилгээнд орсон гэж байна. Ослын улмаас түүний эгэм нь хугарч, тархи нуруу нугасандаа гэмтэл авсан байна. Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар эмч нар түүний гэмтлийг Монголд эмчлэх боломжгүй учраас яаралтай гадаад руу явахыг зөвлөжээ. Энэ дагуу экс сайд Н.Алтанхуяг 17 цагаас БНСУ-ыг зорих гэж байна гэнэ.

0 Сэтгэгдэл
МУУ ШҮҮ
Хамгийн их уншсан