Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон сууцны нэг ам метр талбайн үнэ 5.8 хувиар буурлаа


Эдийн засгийн хүнд­рэлийн улмаас иргэдийн түрийвч нимгэрч байгаа нь өдөр тутмын амьдралд илт мэдрэгдэж байгаа билээ. Тэгвэл иргэдийн хуримтлалыг өсгөх болсон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн байдал ямар байгааг сонирхъё. Монголбанк, Эдийн засгийн хүрээлэн, “Тэнхлэг зууч, “Актив зууч”, “Монголиан пропертис” компанийн хамтарсан консерциум орон сууцны үнийн индексийг сар тутам гаргадаг болоод удаж буй юм. Тэд судалгаандаа Улаанбаатар хотод өнгөрсөн сард худалдаалахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин 4242 орон сууц хамруулсан байна. Орон сууцны нэг ам метр талбайн үнэ өнгөрсөн оны нэгдүгээр сард 23.7 хувиар өсч байсан удаатай. Тэгвэл орон сууцны нэг ам метр талбайн үнэ сүүлийн зургаан сар дараалан буурч иржээ. Өөрөөр хэлбэл 5.8 хувиар хямдрав. Жишээ нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын “Ногоон төгөл” хотхонд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард орон сууцны нэг ам метр талбайн үнэ 2476000 төгрөг байж. Тэгвэл өнгөрсөн сарын байдлаар 2384900 төгрөг болж дөрвөн хувиар буурчээ.

Орон сууцны үнийн индексээс үзвэл шинэ орон сууны нэг ам метр талбайн үнэ одоо нийслэлд дунджаар 2160000 төгрөгтэй гарлаа. Энэ нь өнгөрсөн оны нэгдүгээр сарынхаас 1.7 хувиар хямдарсан үзүүлэлт ажээ.

Шинэ орон сууцны дундаж үнэ Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд, Сүхбаатар дүүрэгт өндөр байгаа юм. Жишээлбэл, Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны нэг ам метр талбайн үнэ гурван сая төгрөг байна. Тэгвэл Сонгинохайрхан дүүрэгт 1.6 сая төгрөг байгаа судалгаа гарав.

Улаанбаатар хотод бор­луулагдаж байгаа. Хоёр өрөө хуучин орон сууцны дундаж үнэ 97.8 сая төгрөг болж өнгөрсөн оныхоос дөрвөн хувиар буурсан дүн бий.  Судалгаанаас үзвэл өнгөрсөн  оны хоёрдугаар сард хоёр өрөө орон сууцны үнэ 102.7 сая төгрөгт хүрсэн нь хамгийн өндөр ханш байжээ. Хэдийгээр орон сууцны үнэ ингэж бууж байгаа боловч өндөр өсөлтөө хадгалсан хэвээр. Тухайлбал, 2013 оны нэгдүгээр сарынхаас 17.9 хувиар өндөр байгаа юм.
Үнэ хямдарсан ч худалдан авалт буурсан үзүүлэлт гар­лаа. Судлаачдын хэлж буй­гаар хуучин орон сууцны бор­луу­лалт 10, шинэ орон сууц­ных 40 орчим хувиар буур­чээ. Үүнд урьдчилгаа төлж урт ху­га­цаатай жилийн найман хувийн хүүтэй зээл авсан орон сууц ороогүй. Өөрөөр хэл­бэл, үнийг нь бүрэн төлж ба­­­ераг­дуулсан орон сууцны бор­­­­­­­­­луулалтыг л тооцон үзсэн бай­на.

Орон сууцны үнэ тухайн төсөл, барилгын чанараас ихээхэн хамаарч буй нь тодорхой. Дундаж үнэ нь хэдийгээр буурсан харагдаж байгаа ч үнэ өссөн төсөл олон. Тухайлбал, шинээр баригдсан долоон төслийн орон сууцны нэг ам метр талбайн үнэ 50-60 мянган төгрөгөөр нэмэгджээ. Үүнээс гадна байршил сайтай, дээд зэрэглэлийн 15 төслийн орон сууцны нэг ам метр талбайн үнэ зуун мянган төгрөгөөс сая төгрөг хүртэл өссөн байна. “Тэнхлэг зууч” компанийн гүйцэтгэх захирал Б.Батзориг “Өнөөдрийн байд­лаар Улаанбаатар хо­тод орон сууц барих 339 тө­сөл бий. Энэ төслийн 259 нь орон сууцны үнийн индекс тооцох судалгаанд хамрагдсан. Нийт төслийн 21 нь одоогоор санхүүгийн болон бусад асууд­лаас шалтгаалж үйл ажил­лагаагаа бүрэн зогсоо­сон. Мөн 59 төслийн барилгын ажил эхэлсэн ч захиалга аваагүй байна. Орон сууцны үнэ, борлуулалт бага зэрэг буурахад  эдийн засгийн өнөөгийн хүндрэл нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. Үүнээс гадна орон сууцны түрээсийн үнэ буурсан. Тухайлбал, дотоодын иргэдэд түрээсэлж буй орон сууцны төлбөр гурван хувиар унасан. Нэг өрөө орон сууцны сарын түрээсийн төлбөр 488 мянган төгрөг боллоо. Мөн гадаадын иргэнд түрээслүүлж буй нэг өрөө орон сууцных долоон хувиар буурсан юм. Ингээд 377 ам.долларын ханштай байна” хэмээн мэдээллээ. Нэг хэсэг орон сууцны нийлүүлэлт эрэлтээ гүйцэлгүй үнэ өссөн билээ. Нөгөө талаар жил бүр ашиглалтад орох орон сууцны тоо нэмэгдэж буй юм. Жишээ нь өнгөрсөн онд л гэхэд 20 мянган орон сууц ашиглалтад орсон дүн бий. Иймд орон сууцны үнэ буурах нөхцөл бүрдсэн гэдэг. Бас эдийн засгийн хүндрэл орон сууцны үнэ буулгах нэг шалтаг болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01