Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нохойгоо шөнө хуцуулбал 20,8 мянган еврогоор торгоно

Хорватын Пула хотын шүүх нутгийн нэгэн иргэнийг нохойгоо шөнийн цагаар хуцуулбал 2,8 мянган еврогоор торгоно гэж мэдэгджээ.

Эдний нохой шөнийн турш хуцаад унтуулахгүй байна хэмээн хөршүүд нь шүүхэд гомдол гаргасан юм байна. Харин Меду нэртэй нохойн эзэн “миний нохой бусад айлынхыг бодвол харин ч хуцаад байдагүй” гэж тайлбарлажээ. Гэхдээ л төрийн байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх хэрэгтэй болж Антон Симинович нохойгоо шөнийн цагаар сарайндаа түгжиж байх хэрэгтэй болжээ.

Харин нохой хуцахыг хориглосон нь олон нийтийн дургүйцлийг ихэд төрүүлж Меду нохойг дэмжсэн олон нийт нэг сарын хугацаанд 40 мянган хүн сэтгэгдэл үлдээжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01