Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Samsung GALAXY S6 дөрөвдүгээр сарын 10-нд худалдаанд гарна

Солонгосын гар утас үйлдвэрлэгч компани шинэ Samsung GALAXY S6 утасаа дөрөвдүгээр сарын 10 гэхэд зах зээлд нийлүүлнэ гэж мэдэгдлээ.
Samsung компанийн төлөөлөгчид шинэ утасныхаа тухай танилцуулгыг Испанийн Барселонд болсон олон улсын Mobile World Congress 2015 үзэсгэлэнгийн үеэр хийжээ.  
143,4x70,5x6,8 мм хэмжээтэй энэ утас хөнгөн авсаархан, алганд багтаж нэг гараараа ажиллуулахад өмнөхөөсөө илүүтэй хялбар гэнэ.
5,1 дюймын дэлгэц нь 2560х1440 пиксел болохоор 180 градус хазайхад ч өнгө, тод байдал нь алдагдахгүй, нарны хурц гэрэлд ч унших, харахад саадгүй  юм байна.

Энэ утас 8 цөмтөй процессор, 3 гб шуурхай  санамж, 32, 64, 128 гб багтаамжтай гэнэ.
Samsung  компани энэ утасаа хар цагаан, хөх, болон алтлаг корпустай юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01