Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд Солонгосын Ерөнхий сайд авлигаас болж огцорлоо


Өмнөд Солонгосын ерөнхий сайд Ли Ван Гу авлигын хэрэгт сэжиглэгдсэнийхээ төлөө сөрөг хүчин, өөрийн нь намын хэсэг нөхдийн шаардлага, олон нийтийн шүүмжлэлийг тэсэлгүй огцрохоор шийдсэн байна.
Одоо Латин Америкийн орнуудын уулзалтад оролцож байгаа ерөнхийлөгч Пак Кын Хе эргэж ирээд энэ асуудлыг шийдэх болж байна. Шинжээчид энэ явдлыг улс орны өнөөгийн удирдлагын хувьд ноцтой хямрал, төрийн тэргүүний нэр хүндийг унагах явдал гэж нэрлэж байгаа юм. Энэ бүхэн авлига, бусад зөрчлүүүдэд сэжиглэгдэж байсан солонгосын нэртэй бизнесмэн Сон Ван Жон саяхан амиа хорлосонтой холбогдон эхэлсэн юм. Сон амиа хорлохын өмнө үлдээсэн бичигтээ ерөнхийлөгч Пак Кын Хегийн багийн өндөр албаны найман хүний нэрийг дурдан их хэмжээний авлига авч байсныг  бичиж орхижээ. Энд ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, ерөнхий сайд Ли Ван Гу, хотын дарга, амбан захирагч нар гээд нэр бүхий улстөрчид байгаа юм. “Соны жагсаалт”-д авлига авсан хүмүүсийг нэрлэсэн нь чухам л “овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэгч болж байна.
“Ерөнхий сайд Ли Ван Гу удаан бодсоны эцэст бүрэн эрхээсээ татгалзан огцрох болсноо ерөнхийлөгч Пак Кын Хетэй утсаар ярьж мэдэгдсэн” гэж Енхап агентлагт Засгийн газрын өндөр албаны эх сурвалж хэлжээ.
 Ерөнхийлөгч Пак Кын Хег энэ сарын 27-нд эргэж ирэх хүртэл Ерөнхий сайдын үүргийг Засгийн газрын тэргүүний эдийн засаг хариуцсан орлогч гүйцэтгэх юм байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар ч ерөнхий сайдыг огцрохыг ерөнхийлөгч зөвшөөрсөн гэж мэдэгдлээ.
Ли Ван Гуг бизнесмэн Сон Ван Жонтой ойрын танил, шударга биш гэж удаа дараа шүүмжилж байсан ч тэрээр үүнийгээ нуух гэж захирагчдагсаддаа дарамт шахалт үзүүлдэг байсан гэдэг.
Түүнийг огцруулах  саналыг сөрөг хүчин төдийгүй эрх баригч намын зарим хэсэг ч дэмжиж байсан юм.
Энэ бүхэн одоо Засгийн газар, эрх барьж байгаа нам төдийгүй ерөнхийлөгч Пак Кын Хед том цохилт болох нь.
Ли Ван Гу Солонгосын түүхэнд хамгийн богино настай ерөнхий сайд болон орж байгаа нь энэ. Түүнийг ердөө хоёрхон сарын өмнө парламентад олонхи болж байгаа эрх баригч намынхан ёстой зүтгүүлж байж баталсан юм. Гэтэл одоо түүнийг ерөнхий сайд болгохыг  эсэргүүцэж байсан сөрөг хүчний зөв болж таарч байна.
Эцэстээ ерөнхийлөгч Пак Кын Хегийн рейтингийг унагах шинэ сэжүүр болж байгаа нь энэ. Ялангуяа намын нь нөхөр, Ерөнхий сайд өөрөө ерөнхийлөгчийг гадаадаас ирэхийг хүлээж чадалгүй огцорч байгаа нь Пакын нэр хүндэд том цохилт болно. Ерөнхийлөгч Пакын ойрын хүрээллийнхэн нэг биш удаа авлигын дуулианд холбогдож байсан ч одоо бол засгийн газрын тэргүүний тухайд гарах арга замгүй болж байгаа юм. Ерөнхий сайдыг огцрох бүрийд түүний орны хүнийг олоод тавьчихдаг байсан бол одоо шинэ хүнээ батлуулахад улам л хэцүү боллоо.
Улс төр судлаачид бас “Сон Ван Жоны авлигын жагсаалт” цаашид үргэлжилж улам газар авч дуулиан тарина гэж байна. Амиа хорлосон Соны холбоо харилцаа маш өргөн хүрээтэй байсан болохоор одоо нөлөө бүхий улстөрч, өндөр албаны түшмэлүүдийг хөлдөө чирч тэд нь огцрох болно гэнэ. Тэгээд ч зогсохгүй шүүхийн сунжирсан үйл явц залгана гэж таамаглаж байна.

0 Сэтгэгдэл
Явсан орон, суугаа газар бүртээ Манай цогтой эх орон ч Баттулга сонгочдын саналыг яаж худалдаж авдагийг сурталчлаарай.
Монгол ардчилал сонгодог утгаараа хөгжиж бусад улс оронд үлгэр дуурайл болж байна гээд Манай ерөнхийлөгч европын голдуу орноор явахдаа уран гэгч нь .... байдаг юм. Тэр нь сонгуулийн саналыг мөнгөөр худалдахыг хэлдэг юм уу даа айн
Хамгийн их уншсан