Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн татвар гэв үү, иргэдээ ялгаварлах бас л нэг арга уу

“Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн төслийг манай нийслэлийн удирдлагууд боловсруулан УИХ-д өргөн барьжээ.
За яахав, нийслэлийн хүн ам нь хэт олширч, төвлөрсөн, агаарын бохирдол нь дийлдэхээ больсон, машин тэрэг нь багтахгүй байгаа, хөрөнгө төсөв нь танагдаад хүрэхгүй байгаа гээд татвар авах олон “хүндэтгэх шалтгаан” хотын удирдлагуудад байгаа гэж бодъё.
Татвар төлөхөөс дайжаад хүмүүс нь хөдөө рүү явах, ингэхээр хотын замын түгжрэл багасах, агаарын бохирдол буурна гэж итгэж байгаа байх, гэхдээ энэ нь юу л бол. Гарцаагүй үнэн зүйл бол татвар авснаар мөнгө хуримтлагдана. Энэ л жинхэнэ үнэн. Ямар нэг хэмжээгээр.....
Гэхдээ уг нь гуравхан хуудас боловч дотроо маш ойлгомжгүй олон зүйл агуулсан энэ хуулийн төслийг уншаад хэд хэдэн асуулт байгааг хуулийн төсөл боловсруулагчдад илгээх минь.

Юун түрүү энэ хуулийг хэзээ баталж гаргах, хэзээнээс мөрдөж эхлэх юм, тэр цагаас бараа бүтээгдхүүний үнэ дахин нэмэгдэх нь л дээ. Нэгэнт л татвар нэмэгдэж байгаа юм чинь энэ хуулийн нэрээр суутгагч нь буюу бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн хүмүүс чинь бараа бүтээгдхүүнийхээ үнийг нэмнэ. Гэхдээ ёстой чин шударгаар нийслэлийнхний авах гээд байгаа хэмжээгээр 0-1,0  хувь л нэмнэ гэж бодож байна уу. Ёстой харагдаач, 10 хувь нэмнэ. Тэгээд яахав  Э.Бат-Үүл даргад 1,0 хувиа л өгнө. Тэгэхдээ яг шударгаар өгөх үү.

Хоёрдугаарт: Суутгагчууд / аж ахуй нэгжийн эзэд/ тань ард түмэн биднээсээ хураан авсан татвараа шударгаар мэдүүлж нийслэлийн эрхэм дарга нарт яг бүрэн бүтнээр нь аваачаад өгнө гэж бас л итгээд л байна уу. Хоёр балансгүй, хоёр тайлангүй аж ахуйн нэгжтэй хотын татварынхан таарсан болов уу. Энэ хотоор л нэг хуурамч баланс, тайлан гаргаж өгнө гэсэн зар явж байна. Цагаа болоход танай татварынхан ч ингэж аргалж хуурамч тайлан гаргаж өгдөг. 100 сая төгрөгийн бараа борлуулчихаад зургаахан сая төгрөгийн бараа борлуулсан гээд л 60 мянган төгрөг аваачаад Бат-үүл даргын ширээн дээр шидчихээд гарах вий дээ. Татварынхан яваад шалгаад илрүүлэх үү, нуусан орлогынх  нь зохих хувийг халааслаад л таг чиг өнгөрнө. Зүгээр л нэг татварын байцаагч яагаад дунд зэргийн бизнестэй хүнээс илүү амьдардгийг энэ дарга нар эрхбиш мэдмээр дээ. Ингэхээр хөөрхий дугаар хорооны Дугар гуайн талх, сүү авах бүрийдээ нийслэлдээ нэмэрлэсэн тэр татвар чинь бүрэн бүтнээрээ Э.Бат-Үүл, Д.Баттулга дарга нарт очихгүй. Үүн шиг үнэн юм байхгүй. Өнөө суутгагч, татварын байцаагч хоёрын халаасанд л үлдэх болов уу даа.

Гуравдугаарт: 0-1,0 хувийн татвар гэдгээ хэн яаж журамлах юм бэ. Хэн нь 1,0 хувь ямар нь түүнээс бага татвар төлөх болж байна. Бас л өнөөх иргэн бүрийн тэгш эрх гэдэг чинь хаашаа алга болов.

Дөрөвдүгээрт: Өнөө “Монгол Улсын иргэн амьдран суух газраа өөрөө сонгоно” гэсэн Үндсэн хуулийн заалт, үйлчилгээ хаачив аа. 1990-ээд онд нийслэлд шилжин иргэсдээс авах хураамж гэж нэг юм бий болгоод авч байснаа хүний эрх, Үндсэн хуулийн энэ заалтыг зөрчиж байна гээд больсон  биш бил үү.

Тавд: Нийслэл хот утаагаа багасгах гэж иргэдээ орон сууцтай болгохыг дэмжиж байгаа. Гэтэл хуруу хумсаа хуйхлан байж хэдэн төгрөг хуримтлуулаад байр авах болохоор одоо лавтай 600-800 мянган төгрөг нэмж төлөх болж байна. Өнөөх нийслэлийн татварт. Ер нь ийм байдлаар үл хөдлөх, хөдлөх томоохон хөрөнгө худалдан авч байгаа хүн илүү нэрвэгдэх болж байна.

Зургаад: Нийслэлд оршин суугчид ч яахав бараа бүтээгдхүүн худалдан авах бүрийдээ татвараа төлдөг юм байж. Нийслэлд амьдарч нийслэлийн байгууллагуудаар байнга үйлчлүүлэн халаалт дулаан, цахилгаан хоол хүнсээ худалдан авч зам дээгүүр нь явж, агаарын бохирдолд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа юм чинь төлөх ёстой гэж ойлгоё. Гэтэл хаа байсан хөдөө аймгаас зөвхөн хүүхэддээ шинэ гэр төхөөрөхөөр орой нь хотод орж ирээд маргааш орой нь буцаж байгаа нэг малчин энд орж ирээд ганц хоносныхоо төлөө авсан бараа бүтээгдхүүнийхээ 1,0 хувьтай тэнцэх татвар төлчихөөд явах нь. Шударга уу, за яахав эх орныхоо нийслэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр орууллаа гээд л халааснаасаа илүү мөнгө төлөх үү.

Долоод: Ёстой хөдөлбөл хөлс, зогсвол зоос гэдэг хот суурин газар төрснөөрөө, энд амьдарч байгаагаараа бид улсад татвараа төлчихөөд бас нийслэлд татвар нэмж төлдөг юм байж. Гэтэл адилхан л Монгол Улсын иргэн хөдөөгийн нэг малчин хэдий татвар төлдөг билээ. Хүүхдээ сургуульд үнэгүй сургана, татвараас чөлөөлөгдөнө, цаг хүндэрвэл тусламж, өвс тэжээл, эд бараа хувцас хунар үнэгүй хүрээд очно. Гэтэл хотон дахь хөрөнгө нь хэдэн зуун сая, зарим нь тэрбумаар үнэлэгдэнэ. Тэгсэн атлаа улсад татвар төлөхгүй.
Хотын нэг лангууны худалдагч адилхан л зүтгээд байдаг, ар гэрээ тэжээгээд л гэтэл татварын, мэргэжлийн хяналтын байцаагчид дэргэдээс нь салахгүй, улсад авдгаа авахаас гадна ирэх бүрийдээ өөртөө бас татвар авна. Хэн ч түүнийг харж үзэхгүй, харин ч харсан бүхэн дарамтална..... Энэ бас шударга ёс гэж үү. Ер нь энэ монгол хүмүүсийн чинь хэн нь энэ төрийн урдаас нь, хэн нь араас нь төрсөн юм.....
УИХ-ын гишүүдийг хөдөө явахад нь малчид бууз хийж, ууц тавьж дайлдаг, зарим нь морь, хонь  бэлэглэдэг байх, хотынхон бид бол тэгдэггүй л дээ. Тийм болоод л ялгавартай ханддаг байх.

Найм:
Эрүүл мэнд, боловсрол, төрийн байгууллагын үйлчилгээг татвараас чөлөөлөх гэнэ. Сайн хэрэг. Тэглээ гээд үйлчилгээний бүх байгууллага энэ татвараар далимдуулаад үнээ нэмэхэд хувийн сургуулиуд гэж шуналын туламнууд зүгээр үлдэх үү. Хэдийгээр энэ хуулиар тэд суутгагч биш ч гэлээ төлбөрөө бол нэмнэ. Гарцаагүй. Ингээд л нийслэлдээ татвар төлж хөгжүүлье гэж байгаа иргэдийн нуруун дээр ахиад нэг ачаа нэмэгдэнэ. Тэд нийслэлийн удирдлагын яриад байгаа 1,0 хувиар нэмнэ гэж бодож байна уу, ёстой холоо хэвтэнэ.
Хуулийн төслийг харж ээ суухад ийм л зүйл бодогдож байна. Бодогдох ч юу байхав, хариу гаргалгаа нь ойлгогдохгүй байна. Хотын мэргэн удирдлагууд эрх биш сайтар тунгаагаад жин тан цэгцэлчихсэн  гэж найднам. Тэгээд өнөө 76 үхрийн сууриар ороод гарахаараа  ямар болдог юм бол доо.

0 Сэтгэгдэл
Тийм их татвар авмаар байгаа бол орон сууц болон хувийн орон сууцанд нэг хYнд ноогдох талбайн хэмжээнд татвар авах хэрэгтэй нэг хYнд 40 мк кв дээш талбай ноогдож байвал татвар авалдаа. Энэ нь монгол шиг дуулааны хэрэглээ ихтэй газар хэт том орон сууцанд 200-300 м кв . Энэ нь орон сууцны Yнэ буруулах ба гэр хорололд том том байшин барьчихаад беен беен нурс тYлж бYгдээрээ угаартахтай тэмцэж болно. Татвараар олсон менгерее гэр хороололыг барилгажуулах болон амьдралын боломжгYй айл ерхYYдыг оронсууцжуулаж болно шYY дээ.
Хамгийн их уншсан