Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их Британий Засгийн газрын тэтгэлэг

1.      BRITISH CHEVENING SCHOLARSHIPS FOR INTERNATIONAL STUDENTS

  Их Британий Засгийн газар

Магистр


Товч танилцуулга:

Энэхүү тэтгэлэг нь Гадаад харилцаа хамтын ажиллагааны яам болон түншлэл байгууллагуудаас санхүүжигддэг Их Британийн засгийн газрын олон улсын тэтгэлэгт хөтөлбөр юм. Тухайн тэтгэлэг нь Их Британи дахь их сургуулиудад бакалавраас дээшхи түвшинд суралцах олон улсын шилдэг манлайлагч оюутнуудад олгогддог.

Энэ хөтөлбөрт хамрагдсанаар Их Британийн аль ч их сургуульд хүссэн мэргэжлээрээ бакалавраас дээшхи сургалтанд (ихэвчлэн нэг жилийн магистр) суралцахад бүтэн эсвэл хэсэгчилсэн тэтгэлэгийг өгдөг.

Суралцах газар:

Их Британи дахь аль ч сургууль байж болно.

Суралцах чиглэл:

Өөрийн хүссэн ямар ч чиглэл байж болно.

Тэтгэлэгт хамрагдах хүний тоо:

1500

Зорилтот бүлэг:

Чэвенингээс хүлээн зөвшөөрсөн улсуудын иргэд. Үүнд Монгол улс багтдаг.

Тэтгэлэгийн хэмжээ:

Ихэнх Чэвенингийн тэтгэлэгт дараах зүйлс багтдаг.

·         Сургалтын төлбөр

·         Сар бүрийн амьдрах зардал

·         Ирэх буцах онгоцны тиз

·         Бусад зайлшгүй зардлуудыг төлөх нэмэлт тэтгэмжүүд

Тавигдах шаардлага:

·         Чэвенингийн сонгогдсон орнуудын иргэншилтэй байх

·         Бакалаврын зэрэгтэй ба голч дүн нь 3.33-с дээш байх  

·         2 ба түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай байх

·         Их Британийн их сургуулиудад (3 өөр курсэд) суралцахаар хүсэлт гаргах ба дор хаяж нэг сургуулиас суралцах санал авсан байх

·         Өмнө нь Их Британийн засгийн газрын тэтгэлэгээр суралцаж байгаагүй байх

·         Англи хэлний мэдлэг дараах шаардлагыг хангасан байх

Ø  IELTS 

Ерөнхий оноо - 6.5  (Хэсэг тус бүрийн минимум оноо 5.5)

Ø  Pearson PTE Academic
Ерөнхий оноо – 58  (Хэсэг тус бүрийн минимум оноо 42)

Ø  TOEFL iBT 

Ерөнхий оноо - 79 

Хэсэг тус бүрийн минимум оноо:  Listening - 17, Reading - 18, Speaking - 20, Writing - 17

Өргөдөл гаргах зааварчилгаа: (2015/2016 оны жишээгээр)

/ЖИЧ: Англи хэлний шалгалтын оноо болон сургуульд суралцах саналаа 2015 оны 7 сарын 15 гэхэд авсан байх шаардлагатай./

Албан ёсны вэб сайт:    http://www.chevening.org/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан